a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Г.Занданшатар: Хаан банкны асуудлаар хууль зөрчвөл Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно
2 жилийн өмнө
a.Admin

Сүүлийн үед Хаан банкны хувьцаатай холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн батлах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар  энэ асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 

"Хаан банкны хувьцаатай холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд цацагдаж байна. Монголбанкны удирдлагууд Банкны тухай хууль, Монголбанкны тухай хуулийг чанд мөрдөж, хууль зөрчсөн аливаа үйлдэл тэр дотроо ашиг сонирхолд автахгүйгээр журмын дагуу асуудлыг шийдэхийг, УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргэхийг даалгаж байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангахын тулд худал үнэн мэдээллийг шалгаж, шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар шалгуулж нэг мөр шийдвэрлэх хэрэгтэй. Нэг банкны хувьцаа эзэмшигч, нөгөө банкны хувьцаа эзэмших нь хуулиар хатуу хориотой. Шинэ батлагдсан Банкны тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн төвлөрөл 20 хувиас илүүгүй байхаар заасан. Үүнийг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Банкны хууль тогтоомжуудыг чанд мөрдөж ажиллахгүй бол Монголбанкны удирдлагуудад хатуу хариуцлага тооцно. Хууль зөрчиж, ашиг сонирхлын зөрчилд автсан бол өөрсдөө ажлаа өгнө шүү" хэмээн анхаарууллаа.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс