Польшийн цэргүүд Беларусьтай залгаа хилээр хууль бусаар нэвтрэхийг оролдсон цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий болон усан буу ашиглажээ.
Польшийн Батлан хамгаалах яамнаас мэдээлж байгаагаар “Цагаачид цэргүүд, алба хаагчид руу халдаж, хашааг эвдэн хилээр нэвтрэхийг оролдсон тул нулимс асгаруулагч хий ашигласан” гэжээ. Дээрх үйл явдал дүрс бичлэгт бичигдэн үлдсэн бөгөөд элхийн зарим хэвлэл олон өдөр хүйтэнд гадаа хоносон хүмүүсийн тэвчээр алдарсан байхыг үгүйсгэхгүй хэмээн бичиж байгаа юм.
Мөн Польшийн Хилийн хяналтын газрын мэдээлж байгаагаар, өнгөрсөн онд цагаачид хилээр хууль бусаар нэвтрэх 88 оролдлого гарч байжээ. Харин энэ сар гарсаар 5000 гаруй оролдлого болж өссөн байна.
Сануулахад, Ойрхи Дорнодоос голчлон ирсэн олон мянган дүрвэгч Европын Холбоо /ЕХ/ руу нэвтрэхээр Беларусийн хил дээр олноор цугларч байгаа бөгөөд энэ сарын наймны өдрөөс хил дээрх нөхцөл байдал хурцадсан юм.
эх сурвалж: theguardians, bbc