“Хас контент” студийнхэн дэлгэцийн ээлжит уран бүтээлээ “Хиртээгүй сарнай” нэртэйгээр бүтээжээ.
Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан эл киноны гол дүрийг Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар бүтээсэн бол туслах дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Х.Сумъяадорж, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, дуучин Tempo буюу Б.Болдбаатар нар тогложээ.
“Хиртээгүй сарнай” бүтээлийг энэ сарын 19-нөөс кино театруудаар гаргана.
Сонирхуулахад... Найруулагч Ц.Хүсэлбаатарыг урьж ярилцлаа. Тэрбээр “Аюултай харилцаа”, “Нинжин сэтгэл”, “Галзуу зугаалга” зэрэг 10 гаруй кино найруулжээ. Түүний бүтээсэн кинонууд адал явдалт, уянгын, романтик жанрын байдаг бөгөөд дүрийнхээ араншин, ур чадварыг сорьсон зөрчил ихтэй үйл явдлаар өрнөдгөөрөө онцлогтой.