Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Б.Жавзандулам: ОСНАА-н салбарын ажилтнуудын дундаж цалин 829 мянган төгрөг байна
2 жилийн өмнө

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байгаа нийт ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн асуудлыг хөндөж Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбоо “ОСНАА-Орхигдуулж болохгүй салбар” акцыг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулж байна. 

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам: "Монгол орны хэмжээнд хот, хөдөөд үйл ажиллагаа явуулдаг ОСНАА-н салбарын 130 гаруй байгууллагын 15 мянга гаруй ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийн нэмэгдүүлээч! гэсэн шаардлага хүргүүлж байна. 2019 онд ХНХ-ын яамнаас гаргасан цалин хөлсний судалгаа гэсэн товхимолд Монгол Улсын цалин хөлсний дундаж хэмжээ 1 сая 67900 төгрөг байна. Харин ОСНАА-н салбарын ажилтнуудын дундаж цалин 829 мянган төгрөг байна. Дунджаас 240 мянган төгрөгөөр бага байна. Тиймээс цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж Барилга, хот байгуулалтын яам, Хотын захиргаа, Орон сууцны удирдах газар болон шийдвэр гаргах түвшинд асуудлаа тавьж байгаа юм" гэв. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс