Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Тиктокчин Каби Лэйм 78 дахь удаагийн Венецийн Кино фестивальд оролцжээ
2 жилийн өмнө
Тиктокчин Каби Лэйм 78 дахь удаагийн Венецийн Кино фестивальд оролцжээ

Ганц ч үг хэлдэггүй, богино хэмжээний комедигээрээ тиктокд танигдсан Каби Лэйм 78 дахь удаагийн Венецийн Кино фестивальд оролцжээ. 

Тэрээр өдгөө тикток дээр 111 сая дагагчтай болж амжсан бусадтай адилгүй, маш өвөрмөц нөлөөлөгч юм. 

Сенегалаас Италид цагаачилж ирсэн 21 настай энэ залуу бусад инфлүүнсерүүдээс ялгаатай нь хэтийдсэн хуурмаг төгс байдал, тансаглалаа харуулж, цэцэн үг нийтлэх бус хүмүүсийн хэтрүүлж, төвөгтэй болгодог зүйлсийг бодит амьдрал дээр хичнээн хялбар болохыг нэг ч үг хэлэхгүйгээр үйлдлээрээ үзүүлдгээрээ алдаршсан нэгэн.

Каби Лэйм нь цахилгаан барааны үйлдвэрт оператораар ажилладаг бөгөөд цар тахлын хөл хорионы үед санхүүгийн хүндрэлтэй тулгарч эхэлжээ. Тэрээр 2020 оны гуравдугаар сараас эхлэн богино хэмжээний инээмдмийн видеогоо хийж эхлүүлсэн нь түүнд хангалттай хэмжээний мөнгө, нэр алдыг авчирсан байна.

Амжилтанд хүрсэн Каби Лэйм одоо DLuiRepubblica загварын сэтгүүлийн моделиор ажиллаж байгаа аж.  

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс