Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Facebook компани ухаалаг нүдний шил худалдаанд гаргана
2 жилийн өмнө
Facebook компани ухаалаг нүдний шил худалдаанд гаргана

АНУ-ын “Facebook” компани “EssilorLuxottica”, “Ray-Ban” компаниудтай хамтран бүтээсэн ухаалаг нүдний шилнийхээ шинэ загварыг танилцууллаа.

“Зураг, дүрс бичлэг авах, сэтгэгдлээ хуваалцах, хөгжим сонсох, дуудлага хийх боломжийг танд олгох “Ray-Ban Stories” ухаалаг нүдний шилээ танилцуулж байгаадаа бид баяртай байна” гэж тус компанийн хэвлэлийн мэдээлэлд дурджээ. Уг нүдний шил нь таван мегапикселийн нарийвчлалтай хоёр камертай бөгөөд товчлуур эсвэл “Facebook Assistant” дуут туслахыг ашиглан 30 секундийн урттай видео бичих, зураг авах боломжтой. Мөн төхөөрөмж нь гурван микрофон, чанга яригчаар тоноглогдсон байна.

“Ray-Ban Stories” ухаалаг нүдний шилний үнэ 299 ам.доллароос эхлэн худалдах юм байна. Энэхүү нүдний шил нь 20 өөр загвартай байх бөгөөд цахимаар болон АНУ, Австрали, Канад, Ирланд, Итали, Их Британид дэлгүүрүүдээр худалдаж авах боломжтой.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс