Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Д.Баярболд: есдүгээр сарын 13-наас иргэдэд сайн дурын үндсэн дээр нэмэлт тунг хийж эхлэнэ
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд: “Есдүгээр сарын 13-наас томуугийн вакцинжуулалтыг хийж эхэлнэ. Засгийн газраас 360600 хүн тун томуугийн вакциныг хүлээн авсан. Өмнө нь жилд 100 мянга гаруй вакцин авч, иргэдээ дархлаажуулдаг байсан.

Өмнөх жилүүдэд 11-р сарын дундаас томуугийн дархлаажуулалт эхэлдэг байсан бол энэ жил 9-р сарын дундаас эхлэн хийх юм. 2021 оны намар томуугийн тархалт коронавирусийн тархалттай хавсран дэгдэх эрсдэл байгаа тул томуугийн дархлаажуулалтыг эрт эхлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хүн амын 69 хувь нь хамрагдсан бол хоёрдугаар тунд 65 хувь нь хамрагдаад байна.

Мөн 12-17 насны 258,277 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагдсан. Харин хоёрдугаар тунг хүүхдүүдийн 78 хувь нь хийлгэсэн нь хүүхдийн вакцинжуулалт хангалттай хэмжээнд хүрсэн гэж үзэж байна.

Түүнчлэн одоогоор коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунг зорилтот бүлгийн иргэдэд сайн дураар хийж байгаа. Ингээд есдүгээр сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны иргэдэд сайн дурын үндсэн дээр Синофарм эсвэл Pfizer вакцины нэмэлт тунг хийж эхлэх шийдвэрийг гаргалаа" хэмээн хэллээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс