Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ц.Батсайхан: 6-аас дээш магнитудын газар хөдлөлт болбол Улаанбаатар хотын барилгууд тэсэхгүй
2 жилийн өмнө

Өнгөрөгч шөнө 00:50 минут орчимд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн байдлаар нийслэлд газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын дуудлага бүртгэгдээгүй.

Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар Одон орон, гео физикийн хүрээлэнгийн газар хөдлөл судлалийн салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ц.Батсайханаас тодрууллаа.

  • Газар хөдлөлт ойр ойрхон давтагдаж байгаа шалтгаан юу вэ?

Өнгөрсөн шөнө Төв аймгийн Жаргалант сумаас зүүн хойш 18 км-ийн зайд 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Ерөнхийдөө Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхжил 2005 оноос эхлэн жилдээ 500-600 удаа болдог болсон. Мөг сүүлийн жил хагаст магнитудын хүч нэмэгдсээр байна. Газар хөдлөлт нь геологийн процесс. Манай улсад газар хөдөлж байгаа нь Энэтхэгийн хойгын шахалтаас болж байгаа. Нийт монгол улсын нутаг дэвсгэрийн хойд, баруун аймгуудаар газрын хөдлөлтийн аюулын 8, 9 баллын бүсүүд бий.

  • Монгол орны аль хэсэг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд тооцогддог вэ?

Баруун аймгууд болон Говь-Алтай, Хөвсгөл, Ховд, Увс зэрэг нь идэвхтэй бүсэд тооцогддог.  Энэ бүс нутгуудад өнгөрсөн зуунд 8 магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон байдаг.

  • Улаанбаатар хотод 6-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болох юм бол хэр хэмжээний хохирол учрах вэ?

Ерөнхийдөө 6 магнитудын газар хөдлөлт нь энгийнээр тооцолбол 9 баллын аюул учирна. Үүнийг сүүлийн үед баригдаж байгаа дийлэнх барилгууд тэсч гарахгүй. Гэтэл одоо баригдаж байгаа бүрэн цутгамал  барилгууд 8 баллын газар хөдлөлтийн аюулыг л бүрэн даах чадвартай.

  • Газар хөдлөлт хэр хугацаанд үргэлжилдэг вэ?

Газар хөдлөлт бол хоромхон зуурт болдог. Энэ оны нэгдүгээр сарын 11-нд болсон газар хөдлөлт нь 20 секунд мэдрэгдсэн. Харин  өнгөрсөн шөнийн газар хөдлөлт 5, 6 секунд үргэлжилсэн.

  • Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхтэй бүс бий юу?

Улаанбаатар хотод газар хөдлөлтийн аюул учруулах идэвхтэй бүсэд Булган аймгийн Могод сум, Сэлэнгэ аймгийн Бүтээлийн нуруу болон Дунд говийн Дэрэнгийн нутгууд тооцогддог байсан.

1994 онд газар хөдлөлт бүртгэх багажийг шинэчилсэн. Үүнээс хойш Улаанбаатар хот дотор аюултай бүс байна хэмээн тооцолсон байдаг. Тэр нь эмээлт орчмын нутаг юм. Газар хөдлөлтийг тодорхойлсон цэгүүдээс харахад Хустайн нуруунд 7.2, харин шар хаднаас зүүн хойш орших Гүнжийн хагарал, Шар хоолойн ам гэдэг газар 6.5 магнитудын газар хөдлөлт болно гэсэн тооцоо бий. Гэхдээ эдгээр газруудад 3500 жилд нэг удаа газар хөдлөх боломжтой гэж үздэг.

  • Газар хөдлөлтийн чичирхийллийг хэдэн км радиуст мэдэрдэг вэ?

Өнөөдрийн байдлаар 90 орчим цэгт 140-өөд газар хөдлөлт бүртгэх станц ажиллаж байна. Нийслэл хотын эргэн тойронд геофизикийн бусад багажууд бий. Олон улсын хэмжээнд маш олон зөвлөмж байдаг.  Газар хөдлөлтийн өмнө болдог шинж тэмдэг гэж бий. Тэдгээрээс тав нь бүртгэгдсэн тохиолдолд хүчтэй газар хөдлөлт болно гэж үздэг. Манай хүрээлэнгээс 17-18 шинж тэмдэг илрүүлэх багажийг суурилуулсан байгаа.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс