Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Д.Сумъяабазар: Түгжрэл их тойруу дотор байгаа учраас төрийн байгууллагууд, худалдааны байгууллага, хувийн хэвшлийг энэ бүсээс гаргана
2 жилийн өмнө

"Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хуралд хотын дарга Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын баг оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах Үндэсний хороо байгуулагдсан талаар тодотголоо.

Мөн тэрбээр “Түгжрэлийг 50 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлд жил бүр 420 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тогтоол гарсан. Түгжрэлийн асуудлыг шийдэх системтэй ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн 30 жилийн хугацаанд явж ирсэн бодлогын гажуудлыг засахын тулд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталлаа. Хуулиар зохицуулж чадахгүй зүйлийг дүрэм боловсруулж, дүрмээр зохицуулна. Дүрэм боловсруулахдаа иргэдээс санал авна. Мөн Улаанбаатар хот иргэндээ ээлтэй, нэгдсэн стандарттай байна, үн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ. Түгжрэлийг бууруулахад таван цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” хэмээв.

Тодруулбал, Хот төлөвлөлт, Авто замын сүлжээг шинэчлэх, Нийтийн тээврийн чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн инженерчлэл, Эрх зүйн зохицуулалтын хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Түгжрэл үндсэндээ их тойруу дотор байгаа учраас төрийн байгууллагууд, худалдааны байгууллага, хувийн хэвшлээ энэ бүсээс гаргах асуудлаар уулзалтын ширээний ард сууна.  Үүний дараа дэд төвүүдээ барьж байгуулна.  Дараагийн ээлжинд дагуул хотуудыг байгуулах нь түгжрэлийг бууруулахад хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.

Жил тутам 80 мянга ормоор авто машины тоо нэмэгдсээр байвал 2025 он гэхэд 24.3 их наяд төгрөгийн алдагдлыг шууд болон шууд бусаар хүлээнэ. Түгжрэлийг бууруулах чиглэлээр таван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400-500 автобусыг шинэчлэх шаардлагатай. гэлээ. 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс