Ангилал
Хэзээ
3 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
ЭЕШ-ын материал засах явцыг шууд хүлээн авах эсвэл нөхөн үзэх боломжтой
3 жилийн өмнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо мэдээлэх үйл явц хэрхэн явагдахыг Боловсролын үнэлгээний төвөөс танилцууллаа.

Шалгалтын хугацаа дуусмагц шалгалтын материалыг хураан авч битүүмжлэн, сэдэв хариуцагч IT мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. Ажилтан тухайн хариултын хуудсыг засагч хуудсанд уншуулах бөгөөд анхны оноог зарлан мэдээлэх юм.

Шалгалтын материал засах, оноожуулах явц болон анхны оноог www.live.eec.mn хаягаар шууд хүлээн авах эсвэл нөхөн үзэх боломжтой.

Өнөөдөр Монголын түүх хичээлээр эхэлсэн бол шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ.
Монголын түүх хичээлийг 1696 шалгуулагч сонгосон ч 1258 нь шалгалтад орсон байна. Ирц 74.1 хувьтай байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байна.
Хамгийн өндөр буюу 92 оноо авсан 6 шалгуулагч бүгд орон нутгийн сурагчид байна. Нийслэлийн сурагчдын хамгийн өндөр оноо нь 85 байна. Одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй байна.
15:30 цаг орчимд Англи хэлний шалгалтын дүн гарч эхэлнэ.
нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс