Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр хүүхдүүдтэйгээ тоглож байхад миний хүүхдүүд өдөр бүр аавыгаа ухаан ороосой гээд залбирч байна
2 жилийн өмнө
Б.Нандинцэцэг: Н.Түвшинбаяр хүүхдүүдтэйгээ тоглож байхад миний хүүхдүүд өдөр бүр аавыгаа ухаан ороосой гээд залбирч байна

 Олимпын аварга Н.Түвшинбаярт зодуулж улмаар Монголд эмчлэх боломжгүй гэсэн шалтгаанаар БНСУ-д эмчлүүлж байгаа начин Э.Энхбатын эхнэр өөрийн цахим хуудастаа ийн бичжээ. 

Тэрээр “Н.Түвшинбаяр теннис тоглоод, хүүхдүүдээ эрхлүүлээд, юу ч болоогүй мэт явж байхад миний гурван хүүхэд өдөр бүр бурханаас аавыгаа ухаан орохыг, хөл дээрээ босохыг чин сэтгэлээсээ уйлаад гуйж байна. Бяцхан биендээ байхгүй тэвчээр ухааныг гаргаж, аавыгаа видео коллоор хараад “Аав минь одоо босоод ирээч” гээд гуйгаад, ээжийгээ уйлахаар нулимсийг минь арчиж аргадаж байгаа үрсээ хараад шүд зуугаад аль болох сайхан зүйл бодож өдөр хоногийг өнгөрөөж байна.

Яагаад хүний муу нь жаргаж, хүний дээд сайн хүн нь зовох ёстой гэж. Миний хань хорхойд хоргүй хавь ойрын бүх хүнд түшиг болдог сайн залуу. Заримдаа гомдох л юм. Та нарт үнэнийг хэлбэл нүд нь орой дээрээ гарна даа. Теннис тоглож зугаацаж явахаар миний ханийн төлбөрийг цаг тухайд нь хурдан төлнө үү. Цааш нь дамжуулаад хэлээрэй. Намайг вайбартаа блок хийсэн бололтой” хэмээн бичжээ. 

 

Эргэн сануулахад, Өнгөрсөн тавдугаар сард Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан билээ. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид түр хорьсон ч түүнийг хилээр гарах эрхийг нь хязгаарлаж сулласан юм. Харин Э.Энхбат начны хувьд эмчилгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьсон ч биеийн байдал нь сайжрахгүй, ухаангүй байсаар байгаа юм.  

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс