Цагдаа нар хүн зодож, танхайрсаар байх уу?
Цагдаа нар хүн зодож, танхайрсаар байх уу?

Цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлаж, цохиж, өшиглөх зэргээр хүч хэрэглэж байгаа нь хяналтын камерын энэхүү бичлэг 2019 онд болсон үйл явдлынха гэнэ. Хоёр жил дарагдсан энэ бичлэг өнгөрөгч долоо хоног цахим орчинд цацагдаж, улмаар олон нийтийн буимдлыг төрүүллээ. Ард түмнийхээ эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж байхаар төрийн өмнө тангараг өргөж, үүрэг хүлээсэн цагдаа нар сүүлийн үед даварч байна, миний цагдаа намайг хамгаалах биш харин эсрэгээ, төрийн хувцасаар гутаагчид гэх мэтээр сэтгэгдлийг цахим орчинд үлдээж байна.

Буруутай үйлдэл гаргасан иргэнд асуудлыг учирлаж ойлгуулах нь цагдаа нарын хийх ажил болохоос биш хүч хэрэглэх нь тэдний ажил биш. Сүүлийн жилүүдэд цагдаа нар танхайрсан, хүн зодож улмаар аминд нь хүрсэн, дээрэмдсэн, бүүр хүчиндсэн гэх зэргээр элдэв гэмт хэргийн эзэд болсон тухай мэдээллүүд ихэсч байна. Энэ нь алба хаагчийн  ёсзүйн асуудал эсвэл цагдаа нар төрийн өмнөөс танхайрч байна уу гэдэг асуултыг дагуулж байгаа юм. Алба хаагчдад ёсзүйн асуудал байгааг удирдах албан тушаалтнууд нь зөвшөөрч байгаа бөгөөд ёсзүйн асуудалд анхаарал хандуулж эхэлсэн талаараа мэдээллээ.

Хэрэв дээр бичлэг цахим орчинд ацагдаагүй бол тухайн цагдаа нар хэдийг болтол хариуцлага хүлээхгүй явах байсан нь үл мэдэх юм. Учир нь иргэн гомдол гаргаагүй бол цагдаагийн байгууллага шалгалт явуулахгүй. Хоёр жилийн дараа бичлэг нь тархснаар дээр хоёр цагдааг хуулийн дагуу шалгаж эхэлжээ. Ямартай олон нийт цагдаагийн алба хаагчийн ёсзүй, харилцааг сайнаар дүгнэхгүй байна. Иймд төрийн хувцасаар нүүрээ тахалсан цагдаа нэртэй танхайрагчиддаа төрийн өмнө хүлээсэн үүргийг нь тархи толгойнд нь суулгаж өгмөөр байна.

2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс