УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ногоон нүдэн лам номынхоо баатруудад зориулж студид дуу бичүүлжээ. Тэрбээр дуучин С.Нарангийн тусламжтайгаар Andrea Bocelli-ийн Besame Mucho дууг коверлож дуулсан байна. Олон нийтийн зүгээс ч түүнийг мэргэжлийн дуучнаас дутахааргүй дуулсан гэх үнэлгээг өгчээ. Зарим нь түүнийг урлагт хүчээ үзэх нь гэлцэж байна.
Ц.Оюунгэрэл энэхүү дууг Испани, Монгол хэл дээр дуулжээ.
Эргэн сануулахад.. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ц.Оюунгэрэл АН-аас гарч, Иргэний оролцооны нэгдэл намыг үүсгэн байгуулсан билээ.