Монгол Улсын Засгийн газрын Ээлжит хуралдаан болж байгаа бөгөөд хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.
Өнөөдрийн хуралдаанд УОК-ын хариу арга хэмжээнүүдээ танилцуулсан бөгөөд баяр амралтын өдрүүдэд ард иргэдийг хэрхэн зөв зохистой амрах боломжийг бүрдүүлэх талаар хэлэлцсэн. Хилийн боомтууд дээр хөл хориог хэвээр үлдээнэ. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хориог тогтоохгүй, үүнийг УОК-т уламжилж тодорхой үнэлгээ хийсний дараа боломжтой байхаар шийдвэрлэсэн байна.
Иргэд тэр дундаа нийслэлчүүд нэг удаад 5-аас дээшгүй хүний гэр бүлийн тоотойгоор аялах боломжтой ба гэр бүлийн нэг гишүүнээс түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, /вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй/, 5-аас дээш насны нэг хүүхдүүдээс шинжилгээ авахаар болжээ.