С.Энхболд: Цалин нэмэхийн тулд хуулийн зөв гаргалгаа хэрэгтэй байна
С.Энхболд: Цалин нэмэхийн тулд хуулийн зөв гаргалгаа хэрэгтэй байна

Төв талбай дээр эмч нарын төлөөлөл цалингаа нэмэгдүүлэхээр жагсаал хийж байгаа билээ. Тэдэнтэй өнөө өглөө УИХ-ын зарим гишүүн уулзаж, нөхцөл байдлыг сонссон бол салбарын сайд С.Энхболд сая уулзаж, зарим амлалтыг өглөө.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Асрагч, сувилагч, эмч, бусад ажилтнууд гээд эрүүл мэндинй салбарт ажиллаж байгаа хүмүүс ямар цалин авдаг вэ гэдгийг би сайн мэднэ. Салбарын сайдын хувьд би та бүхнийгээ байнга дэмжих болно. Цар тахлын хүнд үед ард иргэддээ цаг наргүй үйлчилж байгаад талархал илэрхийлмээр байна. Цалинг 2 дахин нэмэх асуудлыг Засгийн газарт тавьж байгаа. Ер нь эрүүл мэндийн сайдын хувьд цалинг нэмэх асуудлыг байнга ярьж байгаа бөгөөд бусад сайдуудтай уулзаж байгаа. Шат шатанд нь хуулийн дагуу шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдгийг дуулгая. Манай улсын жилийн төсөв хэд билээ. Тэгэхээр эрүүл мэндийн салбарын 56000 ажилтны цалинг 2 дахин нэмнэ гэхээр төсөвт аяаалал ирнэ. Тиймээс маш зөв хуулийн гаргалгааг олох хэрэгтэй байна.

Миний бие албан тушаал авсны дараа ажилчдыг гүйцэтгэлээр санхүүждэг болсон. Цалингын доод жишгийг тогтоож өгөөд тухайн байгууллага гүйцэтгэлээр ажилчдынхаа цалинг нэмэх боломжтой болсон. Өнөөдөр 3-р төв эмнэлэг, ГССҮТ ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмчихээд байна" гэв. 

2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс