СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрвэл аль нэг аймагт ирц хүрэхгүй байсан ч сонгуулийн дүн хүчин төгөлдөр болно
СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын ирц 50 хувьд хүрвэл аль нэг аймагт ирц хүрэхгүй байсан ч сонгуулийн дүн хүчин төгөлдөр болно

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн 20:00 цагийн байдлаар танилцууллаа. 

Энэ удаагийн сонгуульд оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад нийт 2.151.329 сонгогч бүртгэгдсэнээс үндсэн сонгогч 2 сая 40 мянга, 110773 мянган сонгогч түр хасав тэмдэглэгээтэй  байгаа аж. Улмаар энэ удаагийн сонгуульд 2040556 сонгогч саналаа өгөх учиртай. 

СЕХ-оос 20.00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 49.64 хувьтай байна хэмээн мэдээллээ. Энэ удаагийн сонгуулийн ирц өмнөх удаагийн сонгуулийн 18:00 цагийн ирцтэй ойролцоо байгаа бөгөөд санал авах байрууд хаагдахад хоёр цаг үлдээд байгааг санууллаа. 

Хуулиараа Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шатлалтай байдаг бөгөөд эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь шатанд үлдээнэ.

Улмаар СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулна. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан бөгөөд энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг аж.

 

 

 

2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс