Маргаашнаас кофе шоп, 10 хүртэлх хүнтэй сургалтын төв, бассейн, фитнес чийрэгжүүлэх төвийг нээхээр боллоо
Маргаашнаас кофе шоп, 10 хүртэлх хүнтэй сургалтын төв, бассейн, фитнес чийрэгжүүлэх төвийг нээхээр боллоо

Маргаашаас эхлээд зарим үйлчилгээг вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээхээр болсон талаар Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: "Өнөөдрийн байдлаар 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа бөгөөд эрдэмтэн, судлаачдын санлыг үндэслээд зарим хязгаарлалтыг цуцлах үйл ажиллагааг маргаашаас авч хэрэгжүүлэхээр боллоо. Тодруулбал, 

  • Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй
  • Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй
  • Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/
  • Бассейнуудыг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Мөн долоо хоногийн дараагаас буюу тавдугаар сарын 22-ноос нээх боломжтой үйлчилгээнүүдээ судалж байна" гэлээ.

Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэдэдээ үйлчилгээ нээж байгаа ажээ. 

2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс