Ангилал
Хэзээ
4 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Б.Мөнхцэлмэг: Х.Баттулга оффшортой нь нотлогдсон, хариуцлага хүлээх ёстой
4 жилийн өмнө

Бид уучлахгүй” хөдөлгөөний зохицуулагч Б.Мөнхцэлмэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшортой нь нотлогдсон тиймээс хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.

“Ашиг сонирхлын хуулийн 10 дугаар зүйлд “нийтийн албан тушаалтан буюу төрд өндөр албан тушаал хашдаг хүн оффшор бүсэд компани үүсгэн байгуулж эзэмшихийг хориглодог. Гэтэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшортой гэдэг нь илэрчихээд байна. Энэ хүн хариуцлагаас сугарч үлдэх гэж байна.

Сингапурт “Женко Холдинг Пи-Ти-И” гэх оффшор компанийг байгуулж, өөрийн охин Б.Намуунаар дамжуулан эзэмшдэг гэдэг нь хэвлэлээр ил болчихлоо. Тиймээс оффшортой гэдэг нь илчлэгдсэн Х.Баттулга хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэтэл сонгууль дөхчихсөн чинь Х.Баттулга нь оффшоргүй, гэнэн цагаан, нэг л их оффшорын эсрэг тэмцдэг хүн болоод хувирчихлаа.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн маш том хулгай, луйвар илэрсэн. Энэ луйвар илрээд иргэд босоод эсэргүүцээд ирэхээр 60 тэрбум гэдэг нэг том дайсан гаргаж ирж нийгмийн салхийг эргүүлсэн. Яг үүнтэй адилаар Х.Баттулгын өөрийнх нь оффшор илрээд ирэхээр өөр хүн рүү дайраад, тэдэнтэй тэмцэнэ гэж массын анхаарлыг хандуулж байгаад өөрөө ард нь үлдэх гээд байна. Одоо энэ талаар яриад эхлэхээр Х.Баттулгын тролууд маш ихээр орж ирж над руу дайрч байна. Төмөр замтай холбоотой компаниудынхаа ажилчдыг хүртэл бүлэг групп болгож байгаад өөрийнх нь эсрэг ямар нэг юм ярихаар дайралт хийлгэдэг гэлээ. 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс