Ангилал
Хэзээ
4 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Манай улсад дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн
4 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох бусад албаныханд COVID-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажилтай өнөөдөр танилцууллаа.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Коронавирусийн халдварт цар тахлын эсрэг вакцинаар нийт хүн амынхаа 60 хувийг дархлаажуулна. Зорилтот бүлгээ хоёр эрэмбэлсэн. COVAX хөтөлбөрөөр авах вакцинаар эхний ээлжид 

  • төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд,
  • хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын төрийн албан хаагчид,
  • 50-аас дээш насныхныг хамруулах юм. 

ХАДГАЛАЛТ...

Монгол Улсад гурван түвшинд вакциныг хадгалах тоног төхөөрөмж бий. Үндсэн хоёр төрөл буюу +2-оос +8 болон -20 хэмд хадгалах тоног төхөөрөмжүүдийн багтаамж, нөөц бэлэн бий. Шинээр бүтээгдэж буй -70 хэмд хадгалагдах вакцинд зориулж, оны эхэн буюу нэгдүгээр сард 26 ширхэг -70 хэмийн хөлдөөгчийг Эрүүл мэндийн яам яаралтай авч өгсөн. Үндсэндээ, дэлхий дахинд бүтээгдэж буй гурван төрлийн вакциныг хадгалах бүрэн боломж бүрдсэн" гэлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс