Ангилал
Хэзээ
4 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Ч.Сайханбилэг: Х.Баттулга Оюу толгой төслөөр дамжсан гуравдагч хөршийн бодлогыг үгүй хийж, хоёр хөршид уг төслийг өгөх гэж байна
4 жилийн өмнө

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн сошиал хуудсаар дамжуулан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ Оюу толгой төсөл болон Ерөнхийлөгч Х.Баттулгын талаарх байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрээр... Чамайг төрийн нэр ашиглан баривчилж шоронд хатааж, тэнд нь хувиараа ална гэдэг заналхийллээ байж болох бүх сувгаар надад хүргүүлэхээр оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэж бодохоор үнэхээр дургүй, зэвүү зэрэг хүрмээр. Холбогдох хууль байтгуай Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн энэ үйлдлүүд 3 хоногийн сошиалын сэвэлт болоод мартагдах учиргүй. Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа. 3 дагч хөршийн хөрөнгө оруулагч дээр түшиглэсэн Оюу толгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Өнөөдөр УИХ, Засгийн газрын дундуур энэ асуудалд шургалж, энэ төслийн ажлын хэсгийг хэзээ ч асуудал шийдэхгүй бүтэхгүй попуудаар дүүргэх гэж байна. Цаад зорилго нь 3дагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах, хоёр хөршид уг төслийг барьж өгөх, Монголыг ахин ялагдуулах юм. Гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс