Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Цар тахалтай тэмцэх нь УОК-ын үүрэг мөн ч халдвараас сэргийлэх нь биднээс шалтгаална

Ковид 19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс анхны удаа гэж тодотгох шийдвэрүүдийг гаргасан байдаг. Үүнд алдсан, оносон олон шийдэл байх бөгөөд хааяадаа иргэдээс хатуухан үг, заримдаа магтууштай үгийг сонсож байна. Энэ бүхэн 2020 оны 1-р сараас хойш одоог хүртэл үргэлжилсээр...

Өнөөдөр Ковид 19 халдварын 1460 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 70482 боллоо. Харин нас баралт 412 бүртгэгдээд байна.

Халдварын тоо, нас баралтын тохиолдол буурахгүй байгаад иргэн таны бухимдал төрж байгаа ч нөгөө талд “тулааны талбарт” эмч, цагдаа, онцгойгийнхон цаг минут бүрийг алдахгүйн тулд ажиллаж байна. Нөхцөл байдал сайнгүй байгаа ч эмч, цагдаа, онцгойгийн алба хаагчид УОК-ийн ажилчдын хүчин чармайлтаар “энэтхэг” шиг болчихоогүй байна.

Тэд иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллаж байна. Галын шугамд ажиллаж байгаа мэргэжилтнүүдийг удирдан чиглүүлж, ажиллах боломж нөхцөлийг Улсын онцгой комисс ханган ажиллаж байгаа. Монголчууд бид дотооддоо халдвар алдсан цагаас хойш УОК-ыг ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжлэх болсон. Гэвч тэд өнөөдрийг хүртэл бууж өгөлгүй ажиллаж байгаан үр дүнд Монголчууд вакцинтай золгож, амны хаалтнаас салахад ойртож буй. Үүнийх нь төлөө УОК, Шадар сайдад “баярлалаа” гэж хэлсэнгүй.

Өдөр бүр аюултай нүүр тулан ажиллаж буй эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхны ганцхан хүсэл нь цар тахлын нөхцөл байдлыг дарж авах. Цар тахалтай тэмцэх нь эмч, цагдаа, төрийн үүрэг хэдий иргэний таны үүрэг үүнд хамгийн чухал нөлөө үзүүлнэ. Засгийн газар, Улсын онцгой комиссоос цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан шийдвэрийг гаргаж байгаа ч иргэн та шийдвэрийг эс биелүүлвэл нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Тэгэхээр одоо вакцин хийлгэхгүй гээд гүрийж суухын оронд өөрт байрлах хамгийн ойр дархлаажуулалтын цэгт очоод вакцинаа хийлгэ. Ингээд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь иргэн таны өөртөө болон төрөөс явуулж буй олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг дэмжин тусалж байгаа хэрэг.

Энхийн цагт эх орон тэднийг дуудаж, тэд ч тушаал авсан цэрэг шиг ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд өөрийн биеийг үл хайхран ажилласаар байна. Эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхон бол дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирус хэмээх "дайн"-д тулалдаж буй энэ цагийн эрэлхэг баатрууд юм. Тэд ч бас аваал гэргийтэй, ардаа нөхөртэй, аав, ээжтэй, үр хүүхэдтэй, махтай, цустай, эцэж цуцдаг хүн. Тэднийг хэдэн цагт ирэх бол гэж хоолоо байн байн халаан хүлээх эхнэр, нөхөр, хошуу дэвсэн угтах ээж, аав, хуруугаа даран цаг харах үр хүүхэд бий.  

Энэ бүгдийн хариуг иргэн та гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг ягштал баримталж хариулахаа ч мартваа. Ингэж байж бид аюулт өвчнөөс өөрсдийгөө, гэр бүлээ, хайртай бүхнээ хамгаалж чадна. Эцэст нь тэднийг ажиллах нөхцөлөөр хангаж, зөв удирдан чиглүүлж буй Улсын комисст “баярлалаа”.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.