Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
СЕХ: Нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.76 хувь, С.Эрдэнэ 5.99 хувь, Д.Энхбат 20.33 хувийн санал авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр амжилттай болж, өндөрлөлөө. Мөн өнөөдөр улсын хэмжээгээр гар тооллого буюу хяналтын тооллого хийж дууслаа. Урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулсан талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Хуульд зааснаар автоматжуулсан системээс гадна гар аргаар тооллоо. Бүх хэсгийн хороодод гар болон хяналтын тооллогыг 100 хувь хийж дуусгалаа. Урьдчилсан байдлаар дүн мэдээгээ танилцуулж байна. Улсын хэмжээнд нийт 2049379 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс түр хассан нь 110 гаруй мянган сонгогч бий. Эндээ 1429 сонгогч эх орондоо ирсэн тул түр хасав гэдгээ сэргээлгэж, саналаа өглөө. Ирцэд бүртгэгдсэн 1216246 сонгогч саналаа өглөө. Ирц улсын хэмжээнд 59.35 хувийн ирцтэй явагдлаа" гэлээ. 

Нийт сонгогчийн  67.76 хувийн буюу 823326 сонгогчийн саналыг МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх авсан байна. АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 72832 сонгогчийн саналыг авч 5,99 хувийн дэмжлэг авсан. ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 246968 сонгогчийн саналыг авч 20.33 хувийн дэмжлэг авсан байна.

Мөн 71937 сонгогч буюу 5.92 хувь нь цагаан сонголтыг хийсэн байна. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.