Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
МАН-ын даргад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар яригдсаар байна

Сүүлийн өдрүүдэд “Засгийн газар огцорч, шинэ Засгийн газар бүрдэнэ” гэх цуу яриа МАН-ынхан дунд гэлтгүй олон нийтийн дунд дэгдэх болжээ. Тэр бүү хэл сайд нарын нэр ч дуулдаж, Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай цуурхал гарсан байна. Ингэхдээ МАХН-ынхан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд гурван сайд томилно гэх яриа ч олны дунд гарсан.

Угтаа бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой ажиллуулахын тулд бүхий л эрх мэдлийг олгосон. Хамгийн гол нь Засгийн газрын байр суурь ганхах болсон нь намын даргатай холбоотой. МАН-ын дүрмээр намын дарга Ерөнхий сайд учиртай. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгууль сая дуусангуут МАН-ын дарга хэн болох вэ гэдэг яриа яригдана.

МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр томилогдохоор болж байгаатай холбоотойгоор МАН-ын даргад Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан гэх залуучуудын нэр дуулдаад багагүй хугацаа өнгөрсөн.

Ингээд эрх баригч намын даргын асуудлаас үүдэж Засгийн газрын хувь заяа яригдах болсон бөгөөд энэ ярианаас харахад Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хамгийн богино настай байж ч  мэдэх нь.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.