Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан АН-ын дарга М.Тулгат, ХҮН-ын дарга Т.Доржханд нар хариуцлагаа хүлээх үү?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль санал хураалт явагдаж, урьдчилсан дүнгээр МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгууллаа. Одоо хэсгийн хороодод гар тооллого үргэлжилж байгаа юм байна. Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгууль дуусмагц улстөрийн шинэ үйл явдлууд гарч ирэх нь мэдээж.

Хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн намуудын “шинэ дарга” хэн бэ гэдэг яриа улстөрийн хүрээнд өрнөх биз. Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга нар улстөрийн соёл гаргаж огцордог.

Жишээлбэл 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа намаа ялагдуулсан АН-ын дарга С.Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байсан. Мөн ХҮН-ын дарга Б.Найдалаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж намын даргын суудлыг УИХ-ын гишүүн Т.Доржхандад өгч байсан.

Тэгвэл сонгуульд ялагдсан намын дарга ажлаа хүлээлгэж өгдөг соёл үнэхээр манай улс төрийн намуудад үнэхээр байгаа бол одоо ХҮН-ын дарга Т.Доржханд, АН-ын дарга М.Тулгат нар огцорч дараагийн хүндээ ажлаа хүлээлгэж өгөх үү?

АН-ын хувьд дотооддоо тамганы маргаан дэгдээж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өмнөхөн М.Тулгат албан ёсны дарга болох нь хүлээн зөвшөөрөгдсөн. Гэвч нэр хүнд нь унасан АН-ыг аврах боломж нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах байсан боловч ийнхүү өвдөг шороодлоо.

Харин ХҮН-ын дарга Т.Доржханд намын тамга тэмдгийг энэ оны 1-р сард гардаж авсан. Намаа удирдаж оролцсон анхны сонгуульдаа ялагдал хүлээсэн нь цаашид ХҮН-ыг Т.Доржханд удирдах уу үгүй гэдэг асуултыг асуухад хүргэж байна.   

Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан учраас намын даргын суудлыг өгөх мэдээжийн хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгч нам бус байх учиртай. Ямартай ч МАН-д дараагийн намын дарга хэн бэ? Гэдэг санал асуулга явагдаж эхэлсэн гэнэ.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нам даргагүй болох уу? дараагийн намын дарга хэн бэ? гэдэг асуулт ирэх өдрүүдэд биднийг хүлээж байна.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.