Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
У.Хүрэлсүх төрсөн өдрөөрөө тангараг өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх үнэмлэхгүй ялалт байгуулж найм дахь удаагийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу  тэрээр зургаан жилээр нэг удаа Төрийн тэргүүнээр ажиллах бөгөөд түүний тангараг өргөх ёслол хэзээ болох нь олны анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл шинэ Ерөнхийлөгч зургадугаар сарын 14-нд тангараг өргөх талаар зарим хэвлэлээр мэдээлж эхэлжээ. Учир нь зургадугаар сарын 14 У.Хүрэлсүхийн төрсөн өдөр бөгөөд тэрээр 1968 оны зургадугаар сарын 14-нд төрсөн. Ийнхүү У.Хүрэлсүх төрсөн өдрөөрөө Х.Баттулгаас Төрийн тэргүүний тамгыг гардах бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журамд "…Монгол Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргасны дараа Ерөнхийлөгч Улсын Их Хурлаас товлон тогтоосон өдөр, цагт Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" гэсэн байдаг. 

Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлд:

  • 72.1.Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтын дүнг үндэслэн нэр дэвшигчдийн авсан нийт саналыг нэр дэвшигч тус бүрээр гаргана.
  • 72.2.Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргаж, нийтэд мэдээлнэ.
  • 72.3.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
  • 73 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах
  • 73.1.Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд:

  • 1.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.
  • 2.Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно.
  • 3.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно гэж заажээ.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.