Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нар сонгуульд “санал”-аа өгсний дараа юу, юуг ӨГҮҮЛЭВ

15:00 цагийн байдлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц улсын хэмжээнд 32%-д хүрчээ. Ирцийн дүнгээс харвал 20-24 насныхан идэвх муутай хэвээр буюу 19.6%-тай байна. Энэ насны 216,569 сонгогч саналаа өгөхөөс 42,438 нь сонгуульдаа оролцжээ.

Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдөж байгаа. Тэгвэл нэр дэгшигчид сонгуульд саналаа өгсний дараа ЮУГ өгүүлэв.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд саналаа өгсөн байна.

Саналаа өгсний дараа тэрбээр... "Энэ жил тэгш ойнууд давхацсан түүхэн онцлогтой жил болж байгаа юм. Мөн Ерөнхийлөгчийн сонгууль давхар явагдаж байгаа нь бэлгэ дэмбэрэлтэй, сайхан үйл явдал гэж бодож байна. Монгол хүн бол Монголын баялаг. Монголын ард түмэн түүх соёлынхоо эзэн нь байх ёстой. Хамт нэр дэвшиж буй С.Эрдэнэ, Д.Энхбат нарт сонгуульд нь амжилт хүсье. Ялангуяа эмнэлэгт эмчлүүлж буй Д.Энхбат нэр дэвшичгдээ хурдан эдгэхийг ерөөж гэр бүлд нь сайн сайхныг хүсье" хэмээв. 

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ гэргий Н.Нинжбадгарын хамт Баянгол дүүргийн 24-4-1 дүгээр хэсгийн санал авах байранд саналаа өгсөн байна.

Саналаа өгсний дараа тэрбээр... Сонгуулийн ирц өндөр байна. Хувь хүний эрх, эрх чөлөө, Ардчилсан Монгол гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлэн сонгуульд оролцож байна. Ямар нэгэн эд хөрөнгө, мөнгө амлаагүй. Өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдлыг харахад шударга бус сонгууль болох магадлал өндөр байна. Сонгуулийн ирц өндөр байна. Би энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан Монгол, дарангуйлалгүй Монгол” гэсэн уриатай орж байгаа.Дарангуйлалгүй ирээдүйд үр хүүхдээ амьдруулъя гэж бодвол туйлын хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалан хэлье Гэлээ.

ХҮН-аас нэр дэвшиж буй Д.Энхбат зөөврийн хайрцгаар саналаа өгсөн. Тэрбээр сонгуулийн сурталчилгааны үеэр коронавирусийн халдвар авч, Улсын II төв эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй.

Саналаа өгсний дараа тэрбээр... "Биеийн байдал тогтвортой, эмч, сувилагч нар ажлаа маш сайн хийж байна. Ном, журмынх нь дагуу эм, бэлдмэлээ ууж байна. Цаашид гадаадад суугаа иргэд цахимаар саналаа өгдөг болно гэдэгт найдаж байна. Хэрэв би Ерөнхийлөгөөр сонгогдвол ийм ажил хийнэ” гэсэн юм.

 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.