Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлаа

Төв талбай дээр гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй Ерөнхийлөгч Х.Баттулга биечлэн уулзаж байна. 

Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн байр суурийг нэг бүрчлэн сонсож байна. Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Ц.Туваан нарын гишүүд болж буй нөхцөл байдлыг нэг намын дарангуйллын шинжтэй байгааг онцлов.

Харин УИХ-ын  гишүүн А.Адъяасүрэн: “Монголын ардчилал мөхөж байна. Нөхцөл байдал ийм болоод байхад эв нэгдлийг илэрхийлэгч бол та ямар нэг юм хийгээч. Одоо 21 аймаг дахь АН-ын гишүүд нэгдэж, босож байна” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга: “Өнөөдөр өглөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржтой уулзсан.  Түүнд холбогдох баримт нотолгоонуудыг гаргаж өгсөн. Асуудлыг шийдэхэд анхаарна гэж хүлээж байнаБолж буй процессыг сайтар харж байгаа. Хуульгүй улс болчихлоо. Тэд асар их эрх мэдэлтэй байна, мөнгөтэй байна. Оффшорчдыг үнэхээр дийлэхгүй байна. Монгол ялагдаж байна гэж бодож байна” гэлээ.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.