Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Г.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуулья

УИХ-ын дарга Г.Занданшатар Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлаа.

Г.Занданшатар дарга гишүүдийн байр суурийг нэг бүрчлэн сонсож, өөрийгөө МАН-ын гишүүн бус УИХ-ын даргын үүднээс ирсэн гэж онцоллоо. Түүнчлэн тэднийг өөрийн албан өрөөнд урьж, асуудлыг эв зүйгээр, ёс суртахуунтайгаар ярилцъя хэмээж байна. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нартай ярилцаж, уг асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллах тал дээр тохиров. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Н.Алтанхуяг гишүүний хувьд АН-ын асуудлыг нэг бүрчлэн шалгаж дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсэг байгуулаач, энэ ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг хүлээж авъя. Өнөөдөр АН асуудлаа дотооддоо ярих ёстой. Намын дотоод зөрчлөө битгий төрийн хямрал болгоод бай. УИХ-ын гишүүдийнхээ эрүүл мэндийг анхаараад би та нартай уулзаж байна. Асуудлаа ярилцаж шийдье. Манай өрөөнд орж ярилцая. Цар тахлын үед иргэдийн сэтгэлзүйг битгий хүч, үймээн самуунд уриалаад байгаачээ. Хэрвээ зогсоохгүй бол би өөрөө энд ирж суулт зарлана. Өлсгөлөн зарлана" гэж хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: “Монголоо шударга болгоё гэхээр нь хоёргүй сэтгэлээр ажилласан. УИХ-ын даргын хувьд Г.Занданшатар та ажлын хэсэг байгуул. Бид ажлын хэсэгт орж ажиллаад, УИХ-аас байгуулсан төрийн байгууллага нь яаж хууль зөрчөөд байгааг нь тайлбарламаар байна. Шударга байя. Бүгдээрээ тойрч суугаад, УИХ-ын ажлын хэсэг аль нь зөв бэ гэдгийг шийдэх ёстой” гэв. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.