Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Ц.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосон

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл саяхан хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа “Дөрөвдүгээр сарын 19-нд Т.Доржханд гишүүн “Олон нийтийн санал асуулгаар та эхний тавдугаар байрт гарч ирлээ. Эхний тавд орсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж байгаа юм” гээд намайг урьж уулзсан. Уулзахдаа “Тантай хамгийн түрүүнд уулзаж байна. Та манай намаас танд санал тавивал та дэвших боломжтой юу” гэж асууж байсан.

Би тэр үед “АН-аасаа нэр дэвших бол миний эхний зорилт. Үнэхээр нөхцөл байдал, АН сонгуульд оролцох боломжгүй ч юм уу, маш хүнд нөхцөл байдалд орвол танай саналыг бодож үзэхэд би татгалзахгүй” гэсэн хариуг дөрөвдүгээр сарын 19-нд өгсөн. Гэхдээ үүнээс хойш албан ёсоор холбогдож, бичгээр санал аваагүй. Үүнээс хойш ер нь Т.Доржханд гишүүнтэй дахиж уулзаагүй л дээ. Гэхдээ анхны уулзалтад төрсөн сэтгэгдэл таатай байгаагүй. Ер нь бол таатай уулзалт болоогүй. Маш хүнд яриа болсон. Би ХҮН-ыг их өөрөөр төсөөлж, бодож байсан.

АН дотор санхүүжилт, зохион байгуулалт, дүрэм журмын асуудал гээд маш хүнд асуудалтай тулгарч энэ амьдрал дундуур явж байгаад ХҮН-ыг шал өөр нам гэж бодож тэр ярилцлагад орсон. Тэгэхэд Т.Доржханд гишүүний гаргаж байгаа хандлага, надад тавьсан байгаа шаардлага энэ тэр нь ер нь л миний дуулах дургүй дууг буцааж дуулж байгаа юм шиг байдалтай байсан. Маш их мөнгө нэхэх юм байна, нэлээд хаалттай байх юм байна, гол нь залуучуудын хүсээд байгаа орчныг бүрдүүлэх чиглэлд санал нийлэхгүй юм байна гээд нэлээн олон зүйл дээр санал, яриа сайн нийлээгүй. Тиймээс би ч ХҮН-аас дэвшье гэж бодоогүй” гэж ярьжээ.

Р.БУД

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.