Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Х.Нямбаатар: АН-ын бүлгийн гишүүд хууль биелүүлж, өлсгөлөнгөө зогсоо

Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүд дээр Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ирж уулзлаа.

Тэрбээр "Хуульзүй дотоод хэргийн сайдын хувьд нэгэн зүйлийг хэлэх гэсэн юм. Жирийн иргэдийг карантилаад 28 хонолоо. Гэтэл УИХ-ын гишүүд чинь жагсаал хийгээд байхыг тарааж болдоггүй юм уу гэдгийг хэлж байна. халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй. Бид УОК-т холбогдох мэдээллийг өгнө. УОК-оос зөвшөөрөл өгвөл та бүхний эсэргүүцлээ илэрхийлэх боломжийг хангах талаар ажиллана. Та бүхэн албан ёсоор өлсгөлөн зарлах бол эрүүл мэндийн хяналтад орох ёстой. Би Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг дагуулаад ирсэн.

Гишүүний халдашгүй дархан байдал гэдэг бол хууль зөрч гэсэн үг биш. Та цагдаагийн байгууллагын албан хаагчдыг хүндлэх хэрэгтэй. Өчигдөр Ц.Туваан гишүүн цагдаагийн байгууллагын албан хаагчийг цохисон. Ард иргэд гэртээ карантилагдаад УИХ-ын гишүүд ингэж байж болохгүй. Урд шөнө 12 хүн нас барж, 1000-аад хүн нэмж өвчилж байна. Иргэдтэйгээ яг адилхан эрхтэй байя. 

Хоёрдугаарт... Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүндэтгэх ёстой. Жил таван сар гэртээ хагас дутуу хонож ажиллаж байгаа хүмүсийг зодож цохисон. Хууль хэрэгжүүлээч гэдэг л шаардлага тавьж байгаа. Цагдаагийн алба хаагчдад нэг тодорхой зүйлийг хэлж байгаа. Хуулинд заасны дагуу хууль ёсны шаардлагаа тавих ёстой. Иргэн, УИХ-ын гишүүн ч бай хэн ч биелүүлэх ёстой. Хууль биелүүлэхгүй бол хуульд заасан дараагийн арга хэмжээ авна гэсэн цагаан цаасан дээр хараар бичсэн хууль байна. Би АН-ын бүлгийн гишүүдэд хоёр л зүйл хэлсэн. Нэгдүгээрт энэ өлсгөлөнгөө зогсоо. Хоёрдугаарт эрүүл мэндийн үзлэгт ор л гэсэн" гэлээ. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.