Уншиж байна...
Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд сангийн яаманд ажиллалааҮерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байнаХүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээС.Амарсайхан: ДЭМБ болон бусад байгууллагаас гурав дахь тунг, эсвэл хоёр вакцин хольж хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргаагүйСургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарнаШадар сайд С.Амарсайхан: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй больж, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орлоо“Монгол улсын хүнсний тогтолцооны тогтвортой байдал” сэдвээр төр, хувийн хэвшлийн хэлэлцүүлэг боллооҮСХ: Өрхийн орлого нэг жилийн хугацаанд 58,600 төгрөгөөр буурсанСэрэмжлүүлэг: Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гарцгүй газраар гарч, амь нас, эрүүл мэндээрээ хохирч байнаАмны хаалтнаас үүдэлтэй маргааны улмаас нэг хүн нас барж, хоёр хүн шархаджээО.Эрдэнэхишиг: Алба хаагчид иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас сэргийлж зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан иргэнийг холдуулсанТуул голын эрэг дагуу олгосон 19 аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг хүчингүй болголооПольш улсад бакалавр, магистрт суралцуулах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээДархлаажуулалтын 45 цэг ажиллаж байнаЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,386 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 11 хүн нас барлаа
Б.Жавхлан: Вакцины 2 тундаа хамрагдсан иргэдэд 50,000 төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газраас хөл хорионы дэглэмийг бууруулж, ирэх долоо хоногоос Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг гаргажээ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,138,000 иргэн нэдүгээр тунд хамрагдсан байна. Вакцинд хамрагдаж байгаа иргэдээ дэмжих үүднээс урамшуулал дэмжлэгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Вакцин хийлгээгүй иргэдэд тодорхой хэмжээний албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга  нь вакциндаа хамрагдаагүй байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд хүнсний талоноос бусад төрлийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 80 мянга нь вакциндаа огт хамрагдаагүй байна. Тиймээс вакциндаа хамрагдаагүй иргэдэд халамжийн тэтгэмжийг олгохгүй байх нь зүйтэй гэж үзэж байна.

Харин коронавирусын 2 тундаа бүрэн хамрагдсан иргэнд 50,000 төгрөгийн бэлэн мөнгөний урамшуулал олгоно. Уг нь дархлааг дэмжих витаминжуулах зорилгоор нэг хүнд энэ мөнгийг төсөвлөж, ЭМ даатгалаар олгож гэж байсан ч бэлэн мөнгөөр өгөх нь илүү дэм болно гэж үзсэний үүднээс бэлнээр 50,000 төгрөг олгох шийдвэр гаргалаа" гэлээ. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.