Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Д.Бямбасүрэн: У.Хүрэлсүх  Ерөнхий сайд болоод Улаанбаатарын утааг шийдэж, уул уурхайн олигархиудыг хязгаарлаж чадсан

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Зууны мэдээ” сонинд  ярилцлага өгсөн байна. Д.Бямбасүрэн гуай удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль болон улс орны нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ.

Д.Бямбасүрэн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн сонгууль Монгол төрийн тэргүүнийг сонгох гэдэг утгаараа төрт ёсны маань оргил, дээд орой нь юм. Одоогийн хуулиар УИХ-д суудалтай МАН, АН, МАХН, ХҮН нам  сонгуульд нэр дэвшүүлэх  боломжтой байснаас МАН, МАХН нэгдэж гурван намаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө.

АН  хэнийг дэвшүүлэхээ дотроо шийднэ. Одоогоор дотооддоо хагаралтай зовлонтой байх шиг байна. Сонгуулиас өмнө бэрхшээлээ давахгүй бол сонгуульд орж чадахгүй байдал үүснэ. Ардын намаас  МАН-ын дарга, Ерөнхий сайд  байсан У.Хүрэлсүхийг нэр дэвших юм байна.

Миний хувьд түүнийг нэр дэвшээсэй гэж бодож байсан. Монголчуудын хувьд У.Хүрэлсүх  Ерөнхий сайд болоод Улаанбаатарын утааг шийдэхээс эхлээд сургуулийн хүүхдүүдийн гурван ээлжийг болиулж, уул уурхайн олигархуудын хэт даварсан аашийг хязгаарласан гэх мэт олон ажил хийж чадсан.

Түүнээс гадна У.Хүрэлсүхийн үед төрөө, намаа цэвэрлэе гээд нийгэмд шударга ёс тогтоох, төрийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр  томоохон алхмууд хийгдсэн.  2017 оноос хойш Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав гар нийлж ажилласан нь  Монголын нийгэмд нааштай үр дүн авчирсан. Тэр үед шүүхийн систем хөдөлгөөнгүй болж авилгачид нь нэрлэгдэхээс биш асуудал  шийдэгдэхгүй хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдгээр ногоон гэрлээр чөлөөлөгддөг байсныг өөрчилсөн. Шүүгч нарт  тавих шаардлага өндөржсөн. Үндсэн хуульдаа энэ асуудлыг оруулсан. Байгалийн баялгаа эзэмших асуудлыг  нэгдмэл байр суурьтайгаар шийдсэн.

Тэгэхээр  Ерөнхийлөгчийн сонгуульд нийгмийн байдлаа зөв өөрчилдөг, эмзэг талуудыг нь засах, өөрчлөхийн төлөө ажиллах тийм хүмүүс  нэр дэвшвэл өрсөлдөөн ч тийм өнгө аястай явагдана. Түүнээс биш Төрийн тэргүүний сонгууль гэдэг  худал, үнэн амладаг, хүн муу хэлдэг улстөрчдийн өрсөлдөөн байж таарахгүй. Энэ талаасаа У.Хүрэлсүхийг Ардын намаас нэр дэвших хүслээ илэрхийлсэнд нь би дотроо их баяртай байгаа. Ийм хүмүүс гарч ирж  төрийн эрх барихын төлөө олон түмэнд өөрийн мөрийн хөтөлбөрийг  танилцуулж  өрсөлдвөл  сонгууль  чанартай болно, сонголт маань чанартай болно. Тэр нь нийгмийн амьдралд нөлөөлнө” гэж ярьжээ.

Б.САНАА

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.