Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Энэ жил модны унгирал гаргахгүйн тулд улиасанд тариа тарихаар болжээ

Нийслэлийн модлог ургамлын дийлэнх нь улиас байдаг. Үүнээс улбаатайгаар жил бүрийн өдийд унгирал буюу модны хөвөн хийсэж, харшил сэдрээдэг. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ чиглэлд ямар ажил хийж байгаа болон унгирал гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлд 40 мянга гаруй улиас байдгаас 19 мянга орчим нь эм улиас. 2019 оноос эхлэн унгирал гаргахгүйн тулд улиасыг хэлбэржүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд хэлбэржүүлэх ажлыг гуравдугаар сарын 15-наас эхэлсэн. 240 байршилд 20 мянган улиас, 5000 хайлаас хэлбэржүүлээд байна. Олон улсын туршлагыг харахад, унгирал гаргахгүйн тулд тариа тарьдаг. 20 мянган улиасанд тарихаар болж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн” гэлээ.

Мөн инженер, шугам сүлжээний засварын ажлыг төлөвлөсний дагуу хийнэ гэдгээ мэдэгдсэн. Хотын дарга ажлаа авто замын засвартай уялдуулж, нэг нь ажлаа хийгээд дуусахад нөгөө нь дахиад газар ухдаг байдлыг гаргаж болохгүй гэдгийг сануулсан юм.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.