Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Д.Энхбат долдугаар сарын 1-ны өдрийн үймээнийг турхирч эхлүүлсэн ч хариуцлага хүлээгээгүй үлджээ

Парламентад гуравдагч улс төрийн хүчин болж буй ХҮН тэргүүтэй Зөв хүн электорат эвслээс Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо.

Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан мөчид түүнээс  2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээн самууны хариуцлагыг нэхэж эхэллээ.

Иймд Монголын улс төрийн түүхэнд Д.Энхбат гэгч ямар мөр үлдээв гэдгийг эргэн сөхье. Д.Энхбат нь өнөөг хүртэл өөрийн бизнесийг хийж ирсэн бөгөөд 2008-2012 оны хооронд УИХ-д сонгогдож гишүүнээр ажиллаж байсан түүхтэй. Энэ хугацаандаа улстөрчийнхөө хувьд гялтайх зүйл хийгээгүй, хуулийн төсөл санаачлаагүй гэгддэг.

Д.Энхбат 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай хэрхэн холбогддог вэ?

Сүхбаатарын талбайд жагсаж, цуглагсдыг өдөөн турхирсан хүн бол тухайн үеийн АН-ын дарга, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, тухайн үед жагсаал цуглаанаар мэргэшээд байсан Иргэний хөдөлгөөний намын дарга байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, тус намын дэд дарга асан, одоо АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, МНН-ын дарга Д.Энхбат нар байв.

2009 оны 12-р сард УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж Өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний үймээнийг турхирагчийн нэг нь яг энэ танхимд сууж байна. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Д.Энхбат. Энэ хүн Соросын сангийн мөнгөөр сурталчилгаа хийж, хамаг олныг турхирч, манлайлчихаад адаг сүүлд нь өөрөө зугтаад явчихсан олиггүй амьтан. Ийм хар мөртэй юм хийхээ болиорой. Д.Энхбат гишүүн ээ” гэж хэлж байсан түүхтэй.

Өөрөөр хэлбэл долдугаар сарын 1-ны жагсаал, цуглааныг өдөөн турхирсан, эхлүүлэгчэд нь эдгээр хүмүүс бөгөөд одоог хүртэл хэн нь ч хариуцлага хүлээгээгүй байна.

Э.МӨНХ

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.