Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
"Датаком"-ын Д.Энхбат Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ алдах уу?

Улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Өнөөдрөөс нэр дэвшигчдийн материалыг бүрдүүлж, СЕХ-д хүргүүлэх хуулийн хугацаа эхэлж байна.

МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нэр дэвшинэ. АН тус тусдаа нэр дэвшигч тодруулсан бөгөөд М.Тулгатын намаас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн намаас Н.Алтанхуяг нэр дэвшихээр боллоо. 

Харин “Зөв хүн” электорат эвслээс "Датаком" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон.

Энэ талаар УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд мэдээлэхдээ... Зөв ХҮН электорат" эвслийн зүгээс нэр дэвшигчдэд эрдэм мэдлэгтэй, хийсэн ажилтай, хар мөргүй хүн байх ёстой гэсэн үндсэн шаардлагыг тавьсан” гэсэн юм.

Ингэснээр Д.Энхбат нь ХҮН-аас бус Зөв хүн электорат эвслээс нэр дэвшиж байна. Энд нэг анхаарал татах зүйл нь Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намаас нэр дэвшүүлэх эрхтэй байдаг.

Үндсэн хуулийн 31-р зүйлийн 2-т... Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ гэж заажээ.

Зөв хүн электорат эвсэлд Хөдөлмөрийн Үндэсний Нам, Монголын Социал Демократ Нам, Зүй Ёс Намууд багтаж байна. Эдгээр намуудаас зөвхөн Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-д ганцхан суудалтай. Тэгэхээр Д.Энхбат ХҮН-аас бус Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь хуулийн хүрээнд боломжгүй юу?

Өөрөөр хэлбэл Д.Энхбат нь эвслээс бус Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой гэсэн юм. Тус эвсэлд багтаж байгаа гурван намын хоёр нь УИХ-д суудалгүй билээ.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.