Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Р.Амаржаргал: Монгол цэргийн холбооны хурал дээр “Маш зөв зүйтэй, сайхан зүйл санаачиллаа” гэж Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн

Уухай хөдөлгөөний гишүүдийн саналаар Clubhouse-т зочноор оролцсон Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базааж эхэлсэн тухайгаа мэдээлсэн. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-ыг татан буулгах захирамжтой холбоотой байр сууриа илэрхийллээ. 


Тэрбээр “Ерөнхийлөгчийн захирамжийг үнэхээр гайхсан. Яг асуудлыг шийдье гэж чармайсан бол цагаа олоогүй үйлдэл. Өөрийнх нь нэр дэвших тухай асуудал яригдаж байхад Ардын намыг татан буулгая гэсэн асуудал гаргаад ирэхээр хүмүүс хүлээж авахгүй шүү дээ. Шантаажлаад байгаа ч юм шиг, янз бүрээр ойлгогдоод байна л даа. Энэ алхам бол эрх зүйн  талаас ч асуудалтай. Дэмжлэг авах нь юу л бол.

Захирамжийг зарлахдаа Монгол цэргийн холбооны талаар дурдаж байна лээ. Энэ холбооны тухайд анх үүсгэн байгуулах үеийн баярын хуралд нь би өөрөө очиж сууж байсан, би өөрөө бэлтгэл ахмад хүн.

Тэр арга хэмжээнд тэтгэвэртээ гарч, чөлөөндөө суусан хүмүүс оролцож, Цэргийн холбоо байгуулъя гэсэн санал гаргасан юм. Энэ бол ганц манайд байгуулчихсан холбоо ч биш. Жишээлбэл, хойд хөршид цэргийн холбоо байдаг бол АНУ-д дайнд оролцож байснаараа ялгараад муж бүрт Цэргийн холбоо байгуулсан байдаг. Энэ байгууллагууд ч, манай цэргийн холбоо ч чөлөөндөө гарсан улсуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилготой. Ажилласан жилээсээ болоод цэргийнхэн харьцангуй эрт тэтгэвэрт гардаг. Тиймээс энэ хүмүүсийг давтан сургах, шинэ мэргэжил эзэмшүүлэх буюу технологийн ололтуудыг эзэмшүүлэх чиглэлээр тусалж, дэмжье гэдэг зорилготой л гэж би хувьдаа ойлгосон. Нөхрөө дагаж, цэргийн анги дамжин амьдарч явсаар бэлэвсэрч үлдсэн эмэгтэйчүүд ч олон байдаг. Тэр хүмүүст хэрхэн, яаж тусалж дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж хүртэл дүрмэндээ тусгасан холбоо. Манайд сүүлийн үед мартагдаад байгаа цэрэг, эх оронч хүмүүжил гэж нэг чухал ойлголт бий.

Товчхондоо, энэ холбоо бол зорилго нь цэвэр, нийгмийн үйл ажиллагааг чухалчилсан ТББ. Хамгийн сонирхолтой нь, энэ холбооны баярын хурал дээр Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлсэн байдаг. “Маш зөв зүйтэй ажил хийж байна, сайхан зүйл санаачиллаа” гэж их ёслол төгөлдөр мэндчилгээ ирүүлж байлаа шүү дээ. Түүнээс хойш би энэ холбооны үйл ажилллаганд оролцоогүй учраас сайн мэдэхгүй байна" гэв.

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.