Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзан учраас Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан хойшиллоо

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх товтой байсан. Гэвч өнөөдрийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. 

Одоогоор дараагийн хуралдааны тов тодорхойгүй байгаа бөгөөд товыг жич зарлана хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

ҮХЦ-имйн Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнд Д.Солонго, Г.Баясгалан, Д.Одбаяр, Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нарын гишүүд хуралдахаар тогтсон байжээ. Харин УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгчөөр Н.Энхболд нар багтаж байна.

Дунд суудлын хуралдаан завсралсны дараа ҮХЦ-ийн гадна Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Гүнбилэг мэдээлэл өглөө.

Тэрээр... Би хуралдаанд оролцох хүсэлтээ албан бичгээр илэрхийлсэн. Гэвч ҮХЦ-ийн тамгын газраас хүлээж аваагүй байна. Дунд суудлын хуралдаанд оролцох хүсэлт өгсөн ч Бага суудлын хуралдаан болно гэх агуулгатай, өөр хариу өгсөн учрыг нь олохгүй байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн зүгээс хүн оролцуулахгүй, мөн маргагч талын өмгөөлөгчдийг оруулахгүй байгаа юм байна. ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж уг хуралдаанд оролцохоос татгалзсан тул Дунд суудлын хуралдаан завсарлсан” гэв.

Эргэн сануулахад... Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёр дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн гомдлыг нэр бүхий иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.