Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Германд ажиллаж буй Б.Энхмаа эмч коронавирусийн эмчилгээний талаар зөвлөмж өгч байна

ХБНГУ-ын Брандэнбург мужийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эмч Б.Энхмаагийн зөвлөснөөр коронавирусний өвчлөлд тус улсын эрүүл мэндийн салбарынхан ямар эмчилгээ явуулж байгаа мэдээллийг хүргэе.


Ковид-19 халдварт өвчин Германд анх 2020 оны нэгдүгээр сарын 27-нд илрээд жил гаруй хугацаа өнгөрлөө. 2021 оны гуравдугаар сарын байдлаар нийт 2.5 сая гаруй хүн халдвар авч, 73.3 мянган хүн энэ өвчний улмаас нас барсан байна. Энэ вирус нь агаар дусал болон бохир гарын замаар тархах чадвартай бөгөөд халдвар авсны дараа 7-14 хоногт өвчний анхны шинж тэмдэг илэрч байна гэж судлагдсан. Халдвар авсан хүн нууц үеэсээ эхлээд халдвар дамжуулах чадвартай байдаг. Энэ вирус нь 60-аас дээш хэмийн дулаан, спирт агуулсан ариутгалын бодист тэсвэргүй учраас амьдрах чадвар алдагддаг.

Германы бүх нэгдсэн эмнэлгүүд том, жижиг гэлтгүй 20-30 ортой нэг тасгаа тусгаарлаж, халдварын тасаг болгон коронавирусний хүнд хэлбэрээр өвдсөн өвчтөнүүдийг эмчилж байна. Мөн бүх нэгдсэн эмнэлгүүдийн сэхээний тасаг тодорхой хэмжээгээр коронагийн орыг тусгаарлаж, нэг төвөөс зохицуулан сул орны байдлыг харгалзаж, эрчимт эмчилгээ шаардлагатай өвчтөнийг яаралтай түргэн тусламжаар шилжүүлж байна.
 

Коронавирусээр өвдсөн 58 настай өвчтөний уушгиний томографик зураг. А. Өвчний эхэн шат B. 10 хоногийн дараах өөрчлөлт


Өвчний явцыг: Шинж тэмдэггүй, хөнгөн, дунд, хүнд, маш хүнд гэж хуваан үзэж байна.

Халдвар авсан тохиолдолд: 80-аас доош хувь нь шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр өвдөж байна. Гол шинж тэмдэг нь хоолой өвдөх, үе мөч өвдөх, халуурах, үнэрлэх амтлах мэдрэмж алдагдах, мөн гэдэс ходоодоор хямрах, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна. Бусад шатанд ихэнх тохиолдолд вирусний гаралтайгаар уушгины үрэвсэл, баруун зүүн уушгинд гэмтэл үүсгэнэ. Ачаалалтай болон тайван үед амьсгаадах, амьсгалын давтамж 1 минутад 30-аас дээш (норм 15 минут) болох мөн цусан дахь хүчилтөрөгчийн хангамж 90-ээс доош хувь (норм 100 хувь)болж байна

Өвчин маш хүнд үедээ ороход: Амьсгалын огцом дутагдал (ARDS) болох, амьсгалын хурц дутагдалд орох, уушги, зүрх, бөөрний дутагдалд орох. Эдгээр нь нас баралтын гол шалтгаан болж байна.

Нас баралтын гол хүндрэлүүд: Вирус биед тархахдаа цусаар дамжиж эдгээр нь судасны дотоод ханыг гэмтээж, цусны бүлэгнэлт үүсэх, бүлэгнэлт уушгины судсыг бөглөж, уушгийг ажиллах чадваргүй болгож, амьсгалын дутагдалд орж (47 хувь) байгаа нь нас баралтын дийлэнх шалтгаан болж байна. Цөөн тохиолдолд тархины судас бөглөрөх, мэдрэлийн системийн үйл ажиллагаа алдагдах хэлбэрүүд тохиолдож байна.

Өвчний шинж тэмдэг, явц: Залуу хүмүүст ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй буюу хөнгөн хэлбэрээр, өндөр настан болон хүнд, архаг суурь өвчтэй хүмүүс халдвар авсан тохиолдолд хүнд хэлбэрээр өвдөх нь түлхүү байгаа бөгөөд нас баралт өндөр настнуудад түлхүү тохиолдож байна.

Оношилгоо:

1. Хамар, амны салстын арчдас

2. Цусны шинжилгээ. (Эмч нарт Lymphozytopenie, Thrombozytopenie: CRP, ALAT, ASAT, LDH, PCT, BNP, Troponin, D-Dimer ихсэх)

3. Уушгины рентгэн буюу компьютер томаграфик

Эмчилгээ:

Хөнгөн тохиолдолд: 14 хоног карантин тогтоож гэрийн эмчилгээнд оруулна. Манай орны нөхцөлд биеийн дархлаа дэмжих витамин С, цинк, витамин Д уух, халуурсан тохиолдолд парацетомол (Paracetamol), тэжээллэг хоол унд, халуун цай, халуун шөлтэй хоол (сонгино, сармистай хар шөл), аньс, чацаргана, аарц зэрэг уух.

Өрөө тасалгаанд агаар сэлбэлтийг тогтмол хийж, чийгтэй цэвэрлэгээ хийх нь зүйтэй. Гэрийн эмчилгээг үр дүнтэй гэж үзэж байна. Гэрийн эмчилгээг явуулахдаа өрхийн эмч нар хяналт тавьж, гэрээр үзлэг хийж байна. Өвчтөн ачаалалгүй үед амьсгааны давтамж ихсэх тохиолдолд нэн яаралтай эмнэлгийн эмчилгээнд оруулах шаардлагатай гэж үзнэ. Манай улс гэрийн эмчилгээнд өвчтөний амьсгааны давтамж ихсэх байдлыг зайлшгүй анхаарах нь зохистой.

Хүнд тохиолдолд: Эмнэлэгт хэвтэх

1. Хүчилтөрөгчийн эмчилгээ

2. Уушги үрэвссэн тохиолдолд

Эмч нарт: Дексамитизон Dexametason; бактерийн үрэвсэл хавсарсан тохиолдолд антибиотек эмчилгээг нэмж хийх, ихэнх тохиолдолд ( Piperacillin/Tazobactam) судсаар хийж байна.

Эрчимт, сэхээн амьдруулах эмчилгээнд: Амьсгалын аппарат, ECMO (extracorporeal membrane oxygenation) хэрэглэх шаардлага гардаг учраас сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийж байна. Амьсгал дэмжих аппаратанд оруулж буй учраас эрчимт эмчилгээний орны хомсдол үүсгэх магадлал өндөр байна.

Мутаци: Коронавирус нь одоогийн байдлаар дөрвөн төрлийн мутацид орсон гэж үзэж байна. Английн B.1.1.7, Өмнөд Африкийн B.1.351, Бразилийн B.1.1.28, Калифорнийн B.1.429 гэсэн дөрвөн төрлийн мутаци үүссэн гэж бүртгэгджээ. Одоо гол зорилго нь нэн яаралтай вакцинжуулалтад эрчимтэй хамрагдах нь зүйтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.