Уншиж байна...
Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох ажлыг ДАВАА ГАРАГААС эхлүүлнэО.Цогтгэрэлийн АН сонгуульд оролцох боломжгүй болсонд С.Ганбаатар буруутай юу?Ерөнхийлөгч Х.Баттулга өлсгөлөн зарлаж буй АН-ын гишүүдтэй уулзлааГ.Занданшатар: Д.Ганбат, Н.Алтанхуяг гишүүдтэй ярилцаж, ажлын хэсэг байгуульяАН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болноЭ.Бэхбаяр Токио-2020 олимпийн эрхээ авчээЛ.Оюун-Эрдэнэ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулнаХҮН-аас Ерөнхийлөгч гартлаа хол, гарлаа ч  юм  хийж чадахгүйБ.Ууганбат: Амаржсан эхийг нэг сарын дараа дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөж байгааИргэд вакцины урамшууллын 50.000 төгрөгөө н.Ананд хүүд хандивлаж байнаИргэдийнхээ төлөө биш улстөрчдийн төлөө “хүний эрх ярьдаг” ХЭҮКСүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан гишүүд өлсгөлөнгөө зогсоожээОХУ-д Аугаа Эх орны дайны Ялалтын баярт зориулсан цэргийн ёслолын жагсаалын нэгдсэн бэлтгэл болж байнаЦ.Оюунгэрэл: "ХҮН" маш их мөнгө нэхэх, бодит байдлаас шал өөр нам гэдгийг ойлгосонЖ.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгасан
Ж.Байгалмаа: Хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байна

Хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна. Эхний ээлжинд 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдаад байгаа нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Тэгэхээр хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна.
Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна. Бид тодорхой хэмжээний тооцооллыг хийгээд явж байгаа.
Тухайлбал, 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалт 70 хувьтай байх юм бол халдварын явц ямар байхыг хараад үзвэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо ялимгүй буурч харагдаж байна. Ингээд цаашдаа буюу хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байгаа. 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл ойролцоогоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орох тооцоолол хийгээд байна. Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа тохиолдол тооцоолол дагаад өөрчлөгдөөд явна" гэлээ.

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.