Т.Аубакир сайдын төрийн албаны мерит зарчмаар томилгоо хийснээ нотлов Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэмтэл согогийг даван туулахад тоног төхөөрөмж, хиймэл эд, эрхтэн, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг төвийн захирлаар туслах байсан бүсгүйг томилсон гэх мэдээллийг Т.Аубакир сайд үгүйсгэсэн хариулт өгсөн бол туслах байсан гэх Т.Бодау өөрийн сошл хуудсаар дамжуулан тайлбар бичжээ.

Тэрбээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2020 оноос УИХ-ын Тамгын газарт ажиллажээ. УИХТГ болон УИХ дахь намын бүлэгт референтээр ажиллаж, инновац, цахим бодлого, хүнс, хөдөө аж ахуй, нийгмийн бодлогын асуудлыг хариуцдаг байжээ. Референт нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагч төдийгүй АХЛАХ ТҮШМЭЛИЙН зэрэг дэвтэй, тодорхой шалгуурыг хангаж байж томилогддог онцлогтой юм. Энэ хүртэл ажиллаж амьдрахдаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль тогтоох үйл ажиллагаан дахь бодлогын асуудлыг хариуцдаг байсан нь өнөөдрийн албыг хашихад ихээхэн дэмжлэг болж байгааг нуухгүй ээ.

Ялангуяа нийгмийн хамгийн эмзэг нарийн мэдрэмж, бодлогыг хэрэгжүүлэхдээ миний бие хаана хэнд ямар асуудал байгааг, юуг төр засгаас хэрэгжүүлэх учиртайг алхам тутамдаа анзаарч, мэдэрч ажилладаг. Тиймдээ ч энд ирснээс хойших хагас жилд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн хэмээн тайлбарлажээ. Тайлангаа танилцуулсныг харахад нэлээд ажил хэрэгч, нэгэн бололтой.
