a.Admin
Ангилал
Хэзээ
11 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулах стратегийн чухал хэрэгсэл
11 цагийн өмнө
a.Admin
Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулах стратегийн чухал хэрэгсэл

Дэлхий дахинаа эрүүл мэндийн мэдээллийн тусламжтайгаар нийтийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл бус зан үйлд нөлөөлөх, урьдчилан сэргийлэх зан үйлийг бий болгох гэхчлэн олон олон эерэг нөлөөллийг бий болгосоор байна.

Жишээлбэл, АНУ нь тамхны эсрэг эрүүл мэндийн нөлөөлийн ажлаар дамжуулан өсвөр үеийн тамхи таталтыг 23% → 11.2% хүртэл бууруулж чадсан. Их Британи, Хавдрын эрүүл мэндийн нөлөөллийн ажлын үр дүнд хамрагдалтыг 30% өсгөсөн. Канад улс дасгал хөдөлгөөн хийдэг иргэдийн хувь 7-10% өссөн, Япон улсын давсны хэрэглээ 10% буурсан, Финланд улс, зүрх судасны шалтгаант нас баралт 80% буурсан гэхчлэн олон олон эерэг өөрчлөлтийг эрүүл мэндийн мэдээллийн тусламжтайгаар бий болгож чаджээ.

Эрүүл мэндийн сэтгүүл зүй нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд стратегийн ач холбогдолтой салбар юм. Чанартай, үнэн зөв эрүүл мэндийн мэдээлэл нь иргэдийн зан үйлийн өөрчлөлтөд эерэгээр нөлөөлж, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн мэдээллийн нөлөөллийг дараах байдлаар тайлбарлаж болно.

  1. Хэвлэл мэдээлэл эрүүл мэндийн мэдээллийг түгээдэг
  2. Иргэд мэдээллийг хүлээн авч мэдлэгээ нэмэгдүүлдэг
  3. Мэдлэг нь хандлагад нөлөөлдөг
  4. Хандлага зан үйлийг өөрчилдөг
  5. Зан үйлийн өөрчлөлт нь нийгмийн эрүүл мэндийн үзүүлэлтэд нөлөөлдөг.

Нийтийн эрүүл мэндийг мэдээллээр дамжуулан сайжруулахад "Эрүүл мэндийн сэтгүүл зүй" нь стратегийн чухал хэрэгсэл болдог ба үүний тулд:

-Мэргэшсэн эрүүл мэндийн сэтгүүлчдийг бэлтгэх

-Шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг нэмэгдүүлэх

-Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн мэдээ бэлтгэх зөвлөмж (2025), МЭМСЦҮХ

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс