a.Admin
Ангилал
Хэзээ
1 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Төрийн банк Ногоон барилгын хүрээлэнгийн гишүүн байгууллага боллоо
1 долоо хоногийн өмнө
a.Admin
Төрийн банк Ногоон барилгын хүрээлэнгийн гишүүн байгууллага боллоо

Төрийн банк тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийг дэмжих бодлогын хүрээнд Монголын Ногоон барилгын хүрээлэнгийн гишүүн байгууллагаар албан ёсоор элсэж, хамтын ажиллагаагаа өргөжүүллээ.

Ногоон барилга нь эрчим хүч, усны хэрэглээг бууруулж, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахын зэрэгцээ хүний эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймд ногоон барилгын хөгжлийг дэмжих нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд ээлтэй тогтвортой хот байгуулалтыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулдаг.

Энэхүү гишүүнчлэл нь банкны байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) зарчимд суурилсан тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх үйл ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсад ногоон барилгын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй чухал үйл явдал болсон.

Төрийн банк нь ногоон барилгын төслүүдийг санхүүжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаараа үнэлэгдэн өнгөрсөн онд “Ногоон барилгыг санхүүжүүлэгч шилдэг байгууллага”-аар шалгарч байсан бөгөөд ногоон барилгын хөгжлийг дэмжих санхүүжилтийн чиглэлд арилжааны банкуудаа манлайлан ажилладгаараа онцлогтой.

Цаашид талууд ногоон барилгын хөгжлийг дэмжих хүрээнд мэдээлэл, туршлага солилцох, ногоон барилгын стандарт, шалгуур үзүүлэлтэд нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, эрчим хүчний үр ашигтай, нүүрстөрөгчийн ялгарал багатай барилгын санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Итгэл төгс-Ногоон ирээдүй

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс