a.Admin
Ангилал
Хэзээ
14 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
COP17: Залуучуудын загвар хуралдаан эхэллээ
14 цагийн өмнө
a.Admin
COP17: Залуучуудын загвар хуралдаан эхэллээ
Монгол Улсын Их Сургууль (МУИС) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Уур амьсгалын Амлалт-2” төслийн дэмжлэгтэйгээр “COP17” залуучуудын загвар хуралдааныг эхлүүллээ.

Залуучуудын загвар хуралдаан нь COP17 бага хурлын өмнө тухайн улс орны залуучуудын бэлтгэлийг хангах, тэдний дуу хоолойг бодлогын түвшинд хүргэхэд чиглэдэг. 

Энэ хүрээнд МУИС-ийн зүгээс нийт 120 оюутан, залуусыг хамруулж, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хэмжээнд баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах ур чадваруудыг эзэмшүүлэх гурван модуль бүхий цахим сургалтыг зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан залуусаас 60 оролцогчийг шалгаруулж, энэхүү загвар хуралдааны албан ёсны төлөөлөгчөөр сонгожээ. 

Тэд улс орнуудын удирдагчдыг төлөөлөн цөлжилт, газрын доройтлыг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон санхүүжилт болон технологийн шийдэл зэрэг тулгамдсан асуудлыг хөндөн шинэ санаа шийдлүүдийг дэвшүүлэх юм. 

Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир “Өнөөдрийн загвар хуралдаанб гол зорилго нь залууст олон улсын баримталж буй бодлогын логикийг ойлгож, нэгдсэн шийдэл боловсруулах дадлага болно. Тиймээс залуус бэлчээр, ус, нөхөн сэргээлт, технологи, ногоон санхүүжилт, нийгмийн тэгш байдал, боловсрол зэрэг сэдвээр хэлэлцэхдээ асуудлыг дүгнээд өнгөрөлгүйгээр, шийдэл гаргах үүрэг хүлээж байгаа гэсэн үг. Улмаар боловсруулсан санал, уриалга нь загвар хуралдааны баримт бичиг төдийгүй Монгол Улсын залуучуудын байр суурийг илэрхийлэх дуу хоолой болох юм” хэмээн онцлон ярив. 

Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн уур амьсгал, хөгжлийн эдийн засагч Фируз Сайхазаев оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг залуусын оролцооны талаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол зэрэг асуудлыг шийдэхэд залуучуудын санаачилга чухал хувь нэмэр оруулна гэж бид үздэг. Тиймээс COP17 залуучуудын загвар хуралдааныг зохион байгуулахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Уур амьсгалын амлалт-2” төслийн дэмжлэг үзүүлж байна. Энэхүү хуралд оролцсон залуус уур амьсгалын талаар суурь мэдлэгтэй болж, цаашид өөрсдийн байр сууриа нотолгоонд суурилж илэрхийлэх чадвартай болох юм” хэмээн ярилаа.  

Түүнчлэн тус загвар хуралдаанд Их Британи, Умард  Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Софи Уоррал оролцлоо. 

Тэрбээр “COP17 залуучуудын загвар хуралдаан залуу манлайлагчдад санаа бодлоо солилцож, бодит шийдэл дэвшүүлэх боломж олгож буй гол талбар болдог. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг дан ганц шинжлэх ухааны салбар, шийдвэр гаргагчдын асуудал бус үе үеийнхний хамтын үүрэг оролцоо хэрэгтэй. Өнөөдрийн хуралдаанаар гаргаж буй монголын залуучуудын уриалга COP17 бага хурлын зорилгод бодитоор хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэлээ. 

Энэхүү хуралдааны үр дүнд уриалга боловсруулан гаргаж, COP17 бага хурлын үеэр үндэсний болон олон улсын түншүүдэд танилцуулан хүргэх юм. 

Сонирхуулахад, загвар хуралдаанд оролцогчдын 40-өөс доошгүй хувийг орон нутгийн залуус бүрдүүлж байгаа бөгөөд ахлах ангийн сурагч, их, дээд сургуулийн оюутнууд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг залуучуудын байгууллагын төлөөлөл, уур амьсгалын асуудлаар идэвхтэй ажиллаж буй залуу манлайлагчид болон тогтвортой хөгжлийн салбарт ажиллаж буй залуу мэргэжилтнүүдийг хамруулж байна.
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс