a.Admin
Ангилал
Хэзээ
2 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Мөрөн суманд 60 мвт-ын дулааны цахилгаан станц барих ажил ирэх жил эхэлнэ
2 сарын өмнө
a.Admin
Мөрөн суманд 60 мвт-ын дулааны цахилгаан станц барих ажил ирэх жил эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Мөрөн суманд шинэ суурьшлын бүс байгуулах томоохон төсөл эхлэхээр боллоо.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийг эхлүүлэхээр аймгийн Засаг дарга болон компани удирдлагууд өнөөдөр албан ёсоор гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд:

1080 айлын орон сууцны хороолол

640 хүүхдийн сургууль

240 хүүхдийн цэцэрлэг

50 ортой өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн кабон, Онцгой байдлын аврах салбар гэх мэт төрийн үйлчилгээний барилгууд болон 60 МВт-ын дулааны цахилгаан станц баригдах юм.

Эдгээр бүтээн байгуулалтыг төслийн гүйцэтгэгч “Голден Эй Эн Ти” ХХК хэрэгжүүлэх бөгөөд шинэ суурьшлын бүс нь орон нутгийн хүн амын орон сууцны хэрэгцээг хангаж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэн, Мөрөн сумын хөгжлийн шинэ төв бий болгох боломжтой гэж үзэж байна.

Талууд төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж, аймгийн хүн амын амьдрах орчныг сайжруулах, орон сууцжуулах, хот байгуулалтын хөгжлийг дэмжих бодлогыг бодитоор хэрэгжүүлэх зорилтыг дэвшүүллээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс