a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Зураач М.Ган-Очирын “Resonance” үзэсгэлэн Art of UB галерэйд дэлгэгдээд байна
2 долоо хоногийн өмнө
a.Admin
Зураач М.Ган-Очирын “Resonance” үзэсгэлэн Art of UB галерэйд дэлгэгдээд байна

МУЭ- ийн гишүүн зураач М.Ган-Очирын “Resonance” үзэсгэлэн Art of UB галерэйд дэлгэгдээд байна.

 Монголчуудын өв соёлын нэгэн чухал хэсэг хээ угалзыг уран бүтээлээрээ түгээн дэлгэрүүлж туурвиж бүтээдгээрээ чухал ач холбогдолтой уран бүтээлч билээ.

  Түүний бүтээлүүдийн агуулга Монгол хээ угалз түүний үүсэл хэлбэр хөдөлгөөн хийгээд байгаль дэлхийдээ хандах монгол хүний оюун санаа хүний сэтгэл хийгээд амьдралын философийг тусгасанаараа маш өвөрмөц онцлогтой. 

Монгол уран зургийн хэлбэр дүрс элемэнтүүд болох уул, үүлэн хээ эвэр угалз хамар угалзыг нэн орчин үеийн contemporary арга барилаар бүтээсэн бөгөөд Орчин цагийн технологижсон нийгэм хөгжил дэвшил дунд амьдарч байгаа ч хүн гэдэг байгалийн нэгэн эд эс бөгөөд хүний дотоод мөн чанар байгальтайгаа холбогдох холбоос хүний сэтгэл зүйн илрэл гээд түүний бүтээлээс дотоод оршихуйн долгионыг илэрхийлсэн илэрхийллийг олж харж болно. 

Магадгүй зарим бүтээл нь үзэгчээс асуулт асуух, хариултыг өөрийнхөө дотроос олох дурсамж мэдрэмжээ нээж орчлонгийн хөдөлгөөн байгалийн өгөгдөлт хөдөлгөөн үүлс, салхиар хүний  сэтгэлийн нандин чанарыг илэрхийлэхийг зорьсон хэмээн тайлбарласан байна. 

Зураач М.Ган-Очир нь Япон, Солонгос Энэтхэг, Непал, Тайван Орос Хятад Киргизстан Герман гээд 10 гаруй улсад уран бүтээлээ толилуулж байсан бөгөөд МУ-ын төрийн ордны үзэсгэлэнгийн танхимд үзэсгэлэнгээ гаргаж байжээ.

Зохион байгуулагч: Art of Ub gallery

Үзэсгэлэнгийн мэдээлэл:
Үргэлжлэх хугацаа: 2026.01.16 – 02.16
Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00 – 20:00
Холбоо барих: 99992127, 88887487

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс