a.Admin
Ангилал
Хэзээ
1 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Дорноговь аймгийн Жендэрийн салбар хорооны II хуралдаан боллоо
1 долоо хоногийн өмнө
a.Admin
Дорноговь аймгийн Жендэрийн салбар хорооны II хуралдаан боллоо

Хуралдааныг нээж Дорноговь аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга О.Батжаргал үг хэллээ. Мөн аймгийн 2025 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, мэдээллийг ЗДТГ-ын НБХ-ийн жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Азжаргал танилцууллаа. Дорноговь аймгийн хувьд 2025 онд 18 ажил төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний хэрэгжилт 84,4 хувьтай байна. Мөн 14 сумдаа жендэрийн дэд салбар хороог шинэчлэн байгуулжээ.

Тус хуралдаанд Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Ажлын албаны техникийн зөвлөх Т.Амгалан, ЖҮХ-ны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Хуралдаанаар жендэрийн асуудал нь зөвхөн нэг байгууллагын нэг салбарын асуудал биш бөгөөд салбар бүрт хамааралтай учир хоорондын уялдаа холбоог сайжруулах, статистик үзүүлэлтүүдийг боловсронгуй болгох, орон нутагт тулгамдаад буй асуудлуудад шинжилгээ хийж түүнд чиглэсэн жендэрийн бодлогыг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй талаар ярилцлаа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс