Багш нар есдүгээр сарын 28-нд ажил хаялт зарлахаар болжээ. Багш нар цалин хангамж, ажиллах орчныг сайжруулахыг шаардах бөгөөд ажил хаялтад ЕБС-ийн багш нараас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцохоор болжээ.