“Сургуулийн менежментийг сайжруулах жил”-ийг санаачлан зарласан сайд нь тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд асан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Мань эр эл ажлаа эхлэхийн өмнө Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн дээр очиж, “ Төрийн өмчийн ЕБС-ийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төсөлтэй танилцаж байсан тухайн үеийн өдөр тутмын сонины хуудаснаа хэвлэгдэн үлджээ.
Тухайн үед одоогийн УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын санаачлагаар төрийн өмчийн 8 сургуулийг сонгож, дээрхи төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд найман сургуулиа 80 болгоорой гэж үүрэг өгч, хүсэлт тавьсан байдаг. Өдгөө уг төсөл 120 сургууль дээр хэрэгжиж байгаа бөгөөд Боловсролын яам 1.2 тэрбум төгрөгөөр уг төслийг санхүүжүүлж байгаа тухай мэдээлэл түгсэнтэй зэрэгцэн Л.Энх-Амгалан гишүүн ихэд яаралтайгаар “Улс төрөө хүүхдүүдээс хол хий, боловсролын салбараас бүр хол очиж хий. Хүүхдүүдийн ирээдүйд, боловсролын шинэчлэлд ХҮН-ийрхүү бүү ханд гэж ХҮН-ий удирдлагуудад болон П.Наранбаярт хандаж хатуу хэлье" хэмээн мэдэгдсэн.
Угтаа уг төсөл нь 1.2 тэрбум төгрөгөөр 120 сургууль дээр буюу нэг сургуульд 10 сая төгрөгөөр нэг жилийн хугацаанд хэрэгжиж байгаа юм билээ. Төслийн үр дүн, өгөөжид төсөл хэрэгжсэн сургуулийн удирдлага, багш, сурагч, тэдний эцэг, эхчүүд сэтгэл хангалуун байгааг энэ ташрамд дуулгая. Нөгөөтэйгүүр уг төслийг өнөөг хүртэл “Шинэ Монгол төв” ТББ өөрийн хөрөнгө, хүч чадлаар хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд төсвөөс дэмжлэг авсан анхны тохиолдол нь энэ удаагийнх. Асууя, Боловсрол, ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгалан гишүүнээ. Та ГБХНХ-ийн сайд гэх Монгол Улсын Хүүхдийн эрхийн Ерөнхий байцаагч гэгдэх албыг хашиж явсан хүн. Хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө дуугарах ёстой номер нэг субьект.
Товчхондоо Монгол Улсын Хүүхдийн ерөнхий байцаагч байсан атлаа ардын хүүхдийг алагчилсан боловсролын гажуудалд өртөг мөнгө ярин, улстөржих нь угаас хамгийн чухал нь гэж үйлдлээрээ үзүүлэхээсээ ичихгүй байна уу? Боловсрол, ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгалан гишүүнээ. Ардын хүүхдийг алагчилсан боловсролын гажуудалд өртөг мөнгө ярин, улстөржих нь угаас хамгийн чухал нь гэж үйлдлээрээ үзүүлэхээсээ ичихгүй байна уу?