Уншиж байна...
Дээд шүүх: Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголооЕрөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэЕрөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд хэсэгчилсэн ХОРИГ тавилааХҮН-аас Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлааУИХ-ын гишүүд: Эв нэгдлийг хангах үүргээ умартсан Ерөнхийлөгчийн "огцруулах" асуудлыг хөндөх ёстойМАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээХ.Баясгалан: Автомашины худалдан авалтыг холбогдох хуулийн дагуу явуулсанӨнөөдөр МАН-ын Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулнаМонголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээЗасгийн газар анх удаа өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлооХ.Нямбаатар: Шүүгчид Төрийн ордны 3 давхарт ирж хэнд хэдэн жилийн ял оноох үүр даалгавар авдагХ.Баттулга: Ерөнхий сайдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байнаУИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байнаУ.Хүрэлсүх: Ерөнхийлөгч ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би огцрох шийдвэр гаргалааМАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ
Д.Нарангэрэл: БНХАУ-д коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст зүрх, судас, бөөр, уушгинд архаг өвчний үлдцүүд илэрч байгаа

Өнөөдрийн ЭМЯ-ны коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллийн үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст үс унах, хумс хугарах, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Коронавирусийн халдвар аваад эдгэрсний дараа эмнэлзүйн шинж тэмдгүүд гарч байгаа талаар дэлхийн олон улс орон судалж байгаа. БНХАУ-д 1700 өвчтөний дунд хийсэн судалгаагаар зургаан сарын дотор үс унах, ядрах, булчин сулрах, нойр муу болох, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илэрч байгаа. Тэгэхдээ эдгээр шинжүүд нь хүн бүрт илрэхгүй байгаа. Өвчилсөн хүний нас болон хэр зэрэг хүнд өвдсөн гэдгээс шалтгаалж шинж тэмдгүүд илэрч байна. Хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд хам шинжүүд илрэх нь бага. 

  • 60-аас дээш настай өвчтөнүүдэд мартах, ой санамж алдагдах зэрэг шинж тэмдэг давамгайлж байна.
  • 30-с дээш насны залуу хүмүүсийн хувьд эмэгтэйчүүдэд нь үс унах, хумс хугарах, сэтгэл санаа тогтворгүй байх зэрэг шинж тэмдэг илэрч байгаа. Мөн зүрх, судас, бөөр, уушгинд архаг өвчний үлдцүүд гарч байна. Энэхүү шинж тэмдгүүд нь хэр зэрэг удаан хугацаанд гарч, илэрч үргэлжлэх вэ гэдгийг эрдэмтэд судалж байгаа. 

Иймд иргэд аль болох вирусийн халдвараар өвчлөхгүй байхын тулд хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас гаргаж, зөвлөж байгаа зааврыг авч хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй” гэлээ.

Мөн өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс оронд 28 сая тун вакциныг хэрэглэжээ. Гэсэн ч дэлхийн улс орнууд вакцин хэрэглээд сар гаруйн хугацаа болж байгаа ч коронавируст халдварын тархвар зүйн муруйд ямар нэг өөрчлөлт гараагүй байна. Цаашид дэлхийн хүн амын 60-70 хувь нь дархлаажуулалтад хамрагдаж байж коронавирусийн тархвар зүйд өөрчлөлт орж, вакцины үр дүн гарна. Тиймээс бид вакцин хийлгэсэн хойноо ч хүн хоорондын зайгаа барьж, амны хаалт зүүх зарчим хэрэгжсээр байх юм. Энэ талаар ч ДЭМБ-аас анхааруулж буй гэж мэдээллээ. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.