Уншиж байна...
Дээд шүүх: Н.Номтойбаярт оноосон 5,5 жилийн хорих ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголооЕрөнхийлөгч тав хоногийн дотор Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэЕрөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд хэсэгчилсэн ХОРИГ тавилааХҮН-аас Д.Сумъяабазарыг хариуцлага хүлээж, огцрохыг шаардлааУИХ-ын гишүүд: Эв нэгдлийг хангах үүргээ умартсан Ерөнхийлөгчийн "огцруулах" асуудлыг хөндөх ёстойМАН-ын УЗ: Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг дэмжлээХ.Баясгалан: Автомашины худалдан авалтыг холбогдох хуулийн дагуу явуулсанӨнөөдөр МАН-ын Бага хурлаар дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулнаМонголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн Серум үйлдвэрт гал гарчээЗасгийн газар анх удаа өөрийн хүсэлтээр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлооХ.Нямбаатар: Шүүгчид Төрийн ордны 3 давхарт ирж хэнд хэдэн жилийн ял оноох үүр даалгавар авдагХ.Баттулга: Ерөнхий сайдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байнаУИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байнаУ.Хүрэлсүх: Ерөнхийлөгч ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би огцрох шийдвэр гаргалааМАН-ын бүлэг ЗГ бүрэлдэхүүнээрээ огцрохыг дэмжжээ
Хөл хорио тогтоосон хугацаанд оюутны төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам гаргана
Цар тахлаас үүдэн иргэдэд учирч буй санхүүгийн хүндрэлийг харгалзан “Боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-д өөрчлөлт оруулж, дотоодын их дээд сургууль, коллежид суралцаж буй оюутнуудад дараах хоёр хэлбэрээр 2020-2021 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Тодруулвал зөвхөн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн сургуулиудад суралцаж байгаа оюутан суралцагчдыг боловсролын зээлд хамруулдаг байсан бол төрийн болон төрийн бус өмчийн дотоодын их дээд сургуульд, тэргүүлэх чиглэлийн болон, тэргүүлэх чиглэлээс бусад мэргэжлээр 2,8 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутнуудыг боловсролын зээлд хамруулахаар журамд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Ингэснээр 2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2,8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар зээлд хамрагдах боломжтой болж байна.
Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутныг цар тахлын хүнд нөхцөлд суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн арга хэмжээ болгон хэрэгжүүлж буй уг сургалтын төлбөрийн дэмжлэгт шаардагдах санхүүжилтийг БШУ-ны сайдын 2021 оны төсвийн багц дахь Оюутны хөгжлийн сургалтын зээлийн зориулалтаар батлагдсан 24,8 тэрбум төгрөгөөс санхүүжүүлнэ.
Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. Энэ шаардлагыг хангасан 1536 оюутан байгаа бөгөөд тэдний төлбөрийн дэмжлэгт нийт 3,1 тэрбум төгрөг шаардлагатайг БШУЯ-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргаж мөрдүүлж ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас БШУ-ны сайд Л.Цэвэдсүрэнд даалгалаа.
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.